О.Пүрэв 10 жил ялагдсангүй

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

О.Пүрэв 10 жил ялагдсангүй

О.Пүрэв 10 жил ялагдсангүй

НЭМЭЛТ: 

О.Пүрэв ONE FC холбооны ээлжит тулаанаа Бразилын Маика Жезусын эсрэг хийж, шүүгчдийн саналаар ялалт байгууллаа. Ийнхүү тэрбээр ес дараалан ялаад байна.


Өнөө цагийн Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв өнөөдөр/2021.01.28/ ONE FC холбооны ээлжит тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Майкл де Жезус хэмээх бразиль тамирчин.

Өдгөө 30 настай О.Пүрэв сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Их Британийн өсөх ирээдүйтэй од гэгддэг Бен Ройлтой тулалдсан.  Хоёр тамирчны тулаан ердөө 49 секунд үргэлжилж, О.Пүрэв хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан. Тэрбээр холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй.

"One FC" нь Азийн төдийгүй дэлхийн шилдэг мэргэжлийн холимог тулааны холбоо юм.

Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч Жезусийн тухайд нийт 14 тулаан хийн ес ялж, тав ялагджээ. Бразиль залуу сүүлд Лукас Даниель Падила Нюнес хэмээх нутгийнхаа залууг ялсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж