Тэнгист унасан онгоц руу АНУ, Хятадын хэн нь түрүүлж очих вэ?

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Тэнгист унасан онгоц руу АНУ, Хятадын хэн нь түрүүлж очих вэ?

Тэнгист унасан онгоц руу АНУ, Хятадын хэн нь түрүүлж очих вэ?

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд харьяалагддаг, 100 сая ам.долларын үнэтэй “F35-C” онгоц Өмнөд Хятадын тэнгист нэгдүгээр сарын 25-ны өдөр унасан. “F35-C” нь Карл Винсон онгоц тээвэрлэгч дээр газардахаар оролдох үедээ тэнгист унасан бөгөөд нисгэгч нь амжиж бууж чаджээ. Ослын улмаас долоон далайчин гэмтсэнээс гурвыг нь Филиппиний эмнэлэгт хүргэсэн байна.

Өмнөд Хятадын тэнгис нь Сингапураас Тайванийн хоолой хүртэл үргэлжилдэг бөгөөд хүн оршин суудаггүй арлууд нь хөрш орнуудын газар нутгийн маргааны үндэс болсоор ирсэн билээ. Тийм учраас энэ удаад тэнгист унасан онгоц руу хэн түрүүлж очсон нь хожих магадлалтай нөхцөл байдал үүсэв.

Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын арми тийрэлтэт онгоцонд хүрэхийг маш их хүсэж байгаа ч АНУ-ын аврах хөлөг онгоц осолдсон газраас дор хаяж 10 хоногийн зайтай байгаа бололтой. Тийм учраас АНУ ба Хятад аль аль нь хэтэрхий оройтсон гэж үзэж байна. Учир нь хар хайрцагны батерей 10 хоногоос өмнө дуусч, онгоцны байршлыг тогтооход хэцүү болох юм.

“F35-C” нь нисдэг компьютер гэж нэрлэгддэг бөгөөд уг онгоцны технологи нь Хятадад байхгүй учир гартаа оруулж авахаар өрсөлдөж байна. Түүнчлэн уг тийрэлтэт онгоц нь Тэнгисийн цэргийн хүчний хамгийн сүүлийн үеийн онгоц юм. Олон улсын чанартай тэнгисийн бүс нутагт унасан учраас хэн түрүүлж онгоцонд хүрэх вэ гэдэг нь техникийн хувьд шударга өрсөлдөөн болно.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж