1,259,559 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

1,259,559 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 339,318,890.71 төгрөгийн үнийн дүн бүхий 1,259,559 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс" ХК (SOH +14.99%), "Хот девелопмент" ХК (SDT +14.33%) болон "Ариг гал" ХК (EER +10.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш" ХК (NKT -9.09%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -5.71%) болон "Шивээ овоо" ХК (SHV -5.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,035 ширхэг нэгж эрхийг 53,725,321 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.5 хувиар өсөж 41529.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,706,143,426.23 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж