“Санхүүгийн олон зөрчил гаргасан 11 ТББ-ыг ил зарлах хэрэгтэй” | News.MN

“Санхүүгийн олон зөрчил гаргасан 11 ТББ-ыг ил зарлах хэрэгтэй”

“Санхүүгийн олон зөрчил гаргасан 11 ТББ-ыг ил зарлах хэрэгтэй”

“Санхүүгийн олон зөрчил гаргасан 11 ТББ-ыг ил зарлах хэрэгтэй”

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 27 мянга гаруй төрийн бус байгууллага (ТББ) үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр, 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2005 онд 3492, 2010 онд 6915, 2015 онд 11879, 2018 онд 19260, 2019 онд 21040, 2020 онд 25388, 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 25674 ТББ бүртгэгдсэн байна.

Татварын ерөнхий газар, “Транспэрэнси интернэйшнл Монгол” ТББ болон холбогдох бусад байгууллагууд хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудад түүврийн байдлаар шалгалт хийжээ. Тус шалгалтын явцад 11 ТББ их хэмжээний санхүүгийн зөрчил, татвараас зайлсхийснийг баримтаар нотолж, торгууль оноосон байна.

Дээрх зөрчил бусад ТББ-уудын хувьд ч нийтлэг байгаа тул засч залруулах зайлшгүй шаардлага тулгарч буй аж. Энэ талаар "Транспэрэнси интернэйшнл Монгол" ТББ-ын тэргүүн, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр (2022.01.28) болсон Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд компанийн засаглал, ёс зүйн стандартыг тусгах ажлын санал авах нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Мөн тэрбээр зөрчил гаргасан дээрх 11 ТББ-ыг ил зарлах хэрэгтэйг хэлсэн юм.

Энэхүү хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцож, санал бодлоо илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын зарим нь ойлголтын зөрүүгээ арилгасан уулзалт болж байгааг онцолсон бол зарим нь энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа илэрхийллээ.

Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, төслийн үзэл баримтлал

Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө хэмээх Хоёрдугаар бүлгийн Арванзургадугаар зүйлийн 10-д Монгол Улсын иргэн нь “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” хэмээн иргэдийн эвлэлдэн нэгдэх, зохих хэлбэр бүхий байгууллагыг байгуулан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлыг илэрхийлэх, хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлийг заасан.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төрөл тус бүрээр нь нарийвчлан зохицуулахаар, ялангуяа Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр холбооны төрөл, ангилал, дотоод зохион байгуулалт, удирдлага, төлөөлөл, үүсгэн байгуулагчийг тодорхой болгож, бүртгэл, хяналт, тайлагналт, ил тод байдал, татан буугдах нөхцөл, журмыг боловсронгуй болгож, онцлог бүхий холбоо, төрөөс холбоонд үзүүлэх дэмжлэг, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой зохицуулалт бий болгох зорилт дэвшүүлжээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоо бүрдүүлэх зорилго дэвшүүлсэн.

Төрийн бус байгууллагын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт томоохон өөрчлөлтүүд гарсан ч холбогдох өөрчлөлт дээрх хуульд ороогүй байна. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд боловсрол, эрүүл мэнд, сургалт, халамжийн үйлчилгээ, эрүүл мэнд, төсөл хөтөлбөр гэх зэргээр нийт 19 чиглэлийн үйл ажиллагааг явуулахаар бүртгүүлж, нийгмийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй юм.

Дээрх өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан төдийгүй олон улсын жишиг хандлагын дагуу төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талбар болох иргэний нийгмийг улс орны хөгжлийн нэг чухал түнш, хамтран оролцогч хэлбэрээр дэмжих шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.

Түүнчлэн хууль зүйн хувьд ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас улс төр, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч “ТББ” гэх нэрийг хэт хавтгайруулан шууд ба шууд бус байдлаар хэрэглэх боломжтой болжээ. Тухайлбал, Иргэний хуульд ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сан, хоршоо гэсэн төрөлтэй байхаар заасан бол Төрийн бус байгууллагын тухай хуульд ТББ, гишүүддээ үйлчилдэг ТББ, нийгэмд үйлчилдэг ТББ гэх ангилал бий болгон, зөрүүтэй хуульчилжээ.

Энэ нь эрх зүйн шинэчлэлээс хоцорч байгааг харуулж буй аж. Түүнээс гадна төрийн бус байгууллагатай холбоотой эрх зүйн зохицуулалтын хүрээнд хөндөж, боловсронгуй болгох шаардлагатай нэг багц асуудал нь ТББ-д үзүүлэх төрийн дэмжлэг юм. Гол хэлбэр нь төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх болон тэдгээрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нийтэд тустай буюу онцгой шаардлагатай хэсгийг тодорхой татвар, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, төрөөс татаас олгох хэлбэрээр дэмжих зохицуулалт юм.

Энэ нь эрх зүйн орчны хувьд нээлттэй боловч үүнийг хэрэгжүүлэх талаар нарийвчилсан процедурын зохицуулалт байхгүй (тавигдах шаардлага, сонгох шалгуур, хяналт тавих нийтлэг журам байхгүй), ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний төрөл, хүрээ тодорхойгүйгээс бодит байдалд төрөөс ТББ-уудад төр, хувийн хэвшлийн түншлэлтэй адилтган үздэг.

Мөн шалгуур тогтоох (ашгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тавигддаг стандартыг ТББ-аас шаарддаг), арга хэмжээний дийлэнх хувийг байнгын бус нэг удаагийн шинжтэй гарын авлага, мэдээлэл боловсруулах, сургалт зохион байгуулах зэргээр хязгаарладаг, салбар бүрд ялгамжтай байдлаар тогтоодог, ТББ-ын чадавх муу байгаагаас голлон мэргэжлийн холбоо гүйцэтгэдэг зэрэг нь дийлэнх ТББ-уудын хувьд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа аж.

Түүнчлэн ашгийн болон ашгийн бус хуулийн этгээдийн эрхлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас нийтэд тустай үйл ажиллагааг зааглан тодорхойлоогүй, ямар тохиолдолд энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзэж татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх нээгдэх, нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэн татварын хөнгөлөлтөд хамруулах дэмжлэг үзүүлэх субъект болон түүний эрх хэмжээг тодорхойлсон эрх зүйн орчин нь байхгүй байна.

Дээрх эрх зүйн орчны дутагдалтай байдлаас болж төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд доголдол үүсэн, нийтэд тустай үйл ажиллагаанд үзүүлэх төрийн дэмжлэг болох мөнгө болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төрийн өмчийг давуу эрхтэйгээр ашиглах зэргийг ТББ-ын зүгээс авч чадахгүйд хүрч байгаа аж.

Иймд дээр дурдсан үндэслэл шаардлагыг үндэслэн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Иргэний хуулийн зохицуулалт, Эвлэлдэн нэгдэх эрхийн тухай НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолуудын ерөнхий зөвлөмжүүд, Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглалын суурь зарчим, Хүний эрхийн тусгай илтгэгчийн зөвлөмж, тайланд тулгуурлан өргөжүүлэн шинэчилж, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2022-01-28 197.210.28.64

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган

Avatar

Rush Qin 2022-01-28 159.223.153.203

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Avatar

Зочин 2022-01-28 213.87.152.134

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2022-01-28 103.212.116.121

Төрийн бус байгууллагаа цөөл. Ялангуяа төрийн байгууллагатай эвцэлдэж транс жендер болсон ТББ- ыг яаралтай татан буулгаж шалгах хэрэгтэй. УИХ ажлаа хий.

Avatar

Хотын уугуул иргэн 2022-01-28 150.129.140.249

"Транспэрэнси интернэйшнл" гэх олон улсын байгууллага бол шоронд орсон хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой байгууллага л даа. Одоо тэгсэн чинь нөхдүүд бүр рольдоо "итгээд" хаа хамаагүй асуудал руу хадуурдаг болж. Цаад эзэд нь манусын "б**с ухах" даалгавар өгөөд байгаа юм байхдаа. ТББ—уудын үйл ажиллагаа та нарт ямар балдуушийн хамаа байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж