Бүгд найрамдахчууд СДЗХ гэрээг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Бүгд найрамдахчууд СДЗХ гэрээг дэмжинэ

Энэ хавар АНУ ба ОХУ хоёрын Прагад байгуулсан Стратегийн довтолгооны зэвсэглэлийн хорогдох гэрээг сенатаар батлуулахад Бүгд найрамдах намынхан дэмжинэ гэсэн дүгнэлтийг Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хийгээд энэ тухайгаа сэтгүүлч нарт танилцуулсан байлаа.

“Сенат амралтаас буцан ирээд шинэ хуралдаандаа есдүгээр сарын дундуур орно. СДЗХ гэрээ эхлээд Зэвсэгт хүчний асуудлын байнгын хорооны сенаторуудаар дэмжигдсэн байх учиртай. Дараа нь түүний Гадаад хэргийн байнгын хороо авч үзээд сүүлд нь сенатаар батлах юм. Гэрээг батлахын тулд 67 сенаторын санал хэрэгтэй. Ардчилсан намынхан сенатад 57 саналтай. Гэрээг батлах нь Оросын цөмийн зэвсгийн салбарт юу болж буйг хянах ганц арга юм” гэж Клинтон мэдэгдсэн байв.

Арваннэгдүгээр сард Төлөөлөгчийн танхим бүрэн шинэчлэгдэж, сенатын гуравны нэг сонгогдох сонгуультай ч энэ гэрээг яаран батлах ёстой. Сенаторууд гэрээг ном ёсоор нь үнэлнэ гэж найдаж байгаагаа Клинтон хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж