Хятад улсаас АНУ-д шаардлага тавилаа

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Хятад улсаас АНУ-д шаардлага тавилаа

Хятад улсаас АНУ-д шаардлага тавилаа

Ирэх долоо хоногт эхлэх өвлийн олимпийн үйл ажиллагаанд  АНУ-ыг сайн дураараа оролцохгүй байх тухай шаардлагыг Хятадын талаас тавилаа. Учир нь Вашингтоноос өвлийн олимпийг бойкотлох ажиллагааг түүчээлэн өрнүүлсэн. Үүнээс улбаалан Хятад улсын талаас АНУ-г “хамааралгүй зүйлдээ хошуу дүрэхээ боль” хэмээн шаардлага хүргүүлсэн байдаг.

Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичиг  Антони Блинкентэй утсаар ярихдаа тус  шаардлагыг тавьсан хэмээн Хятадын  гадаад харилцааны яамны цахим хуудсанд нийтэлжээ.

Бээжин нь исламын шашинт уйгур үндэстний эрхийг хязгаарлаж байна гэж АНУ-ын талаас эсэргүүцэн, Хятадад зохиогдож буй өвлийн олимпод тамирчдаа оролцуулахгүй, бусад улс орнуудыг ч мөн бойкотлохыг уриалсан. Гэвч өвлийн олимпд оролцох АНУ-ын тамирчид бойкотоос болж оролцохгүй гэсэн дүрэм байхгүй. Цар тахлын   хүрээнд олимпод оролцох тамирчдын дунд Хятадын талаас халдвар хамгааллын хатуу дүрэм танилцуулсан бол зөрүүлэн  Вашингтоноос Бээжинд суугаа элчин сайдын сайдаа эргүүлэн татсан.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж