Украин цэрэг таван хүн бууджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Украин цэрэг таван хүн бууджээ

Украин цэрэг таван хүн бууджээ

Украины цагдаагийн газар тодорхой шалтгаангүйгээр таван хүн буудаж, амь насыг нь хохироосон цэргийг өчигдөр баривчиллаа. Тодруулбал, Үндэсний гвардын цэрэг таван хүний амь насыг хохироож, таван хүнийг шархдуулсан тухай Дотоод хэргийн сайд цахим сүлжээндээ нийтэлжээ.

Уг үйл явдал Пүрэв гаригийн үүрээр Днепр хотын төв хэсэгт байрлах Пивденмаш пуужингийн үйлдвэрт харуулуудад зэвсэг олгох үеэр болсон байна. Хохирогчдын дөрөв нь цэргийн албан хаагч, нэг нь энгийн иргэн эмэгтэй байжээ. Тухайн цэрэг АК-47 автомат буу, 200 сумаар зэвсэглэсэн байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв.

Артем Рябчук нэртэй 21 настай цэрэгт хуульд заасан хамгийн хатуу хариуцлагыг оногдуулна гэж Дотоод хэргийн сайд Денис Монастырский хэллээ. Тухайн цэргийн албан хаагчид хэн нэгэн сэтгэл зүйн дарамт үзүүлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдэхэд хүргэж болзошгүй бүх нөхцөл байдлыг шалгах тусгай комисс байгуулагдан ажиллана гэв.

Одоогоор Украин болон Оросын хоорондын хурцадмал харилцаатай энэ хэрэг ямар нэг байдлаар холбоотой болох сэжүүр илрээгүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж