Ирвэсүүд аваргуудыг буулган авч, Ш.Энхийн-Од эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Ирвэсүүд аваргуудыг буулган авч, Ш.Энхийн-Од эргэн ирэв

Ирвэсүүд аваргуудыг буулган авч, Ш.Энхийн-Од эргэн ирэв

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2021.01.27/ Спортын төв ордонд боллоо.


Алдар Танан Гарьд баг 89 – 101 Этүгэн Баянгол Ирвэсүүд

Дээд лигийн плей-офф дөхөж, байрлалын төлөөх өрсөлдөөн ширүүслээ. Лигийг амжилтаараа тэргүүлж байсан өнгөрсөн улирлын аварга Алдар Танан Гарьдын эсрэг залуу, туршлагатай тоглогчдоор багаа бүрдүүлсэн Этүгэн Баянгол Ирвэсүүд тоглов. Тоглолтын эхлэлийг Ирвэсүүд сайн тавьж, онооны тэргүүллийг авсан. Тус багаас энэ өдөр хашир туршлагатай Г.Баттөр, Д.Мөнхтүвшин нараас гадна А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, Б.Тулуй, С.Мөнхбаатар зэрэг залуучууд талбай дээр үр ашигтай байж, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулав. Ялангуяа Д.Мөнхтүвшин чухал мөчүүдэд хэрэгтэй оноонуудыг авсан.

А.Энхбаясгалан 21 оноо, 10 самбараас бөмбөг авалт, дөрвөн хаалт хийсэн үзүүлэлттэй тоглолтын шилдгээр нэрлэгджээ.

Тоглолтын хоёрдугаар үед аваргууд илүү тоглож, онооны зөрүүг багасгаж улмаар тэргүүллийг гартаа авсан. Гэвч гуравдугаар үед Ирвэсүүдийн бүтэн талбайн шахсан хамгаалалт үр дүнгээ өгч, эсрэг багаасаа даруй 12 оноо илүү авчээ. Алдар Танан Гарьд багаас А.Тэмүүжин, Б.Болдбаатар, О.Эрдэнэцогт нар жигд тоглолтыг үзүүлсэн ч бусад нь хангалтгүй байлаа. Ирвэсүүдээс таагүй байдлаар салсан А.Сүхбат хуучин багийнхаа эсрэг 10 оноо авав.

                IHC Apes 95 – 86 Налайх Бизон

Ш.Энхийн-Од эх орондоо ирж, эргэн багтайгаа нэгдэн энэ улирлын анхны тоглолтдоо оролцлоо.  Баг нь эхний хоёр үед өрсөлдөгчөө илүүрхсэн ч гуравдугаар үед Налайх Бизон онооны зөрүүг багасгаж, өрсөлдөгчөө сандаргаад амжсан. Гэвч Ш.Сэдбазар дасгалжуулагчийн баг хяналтаа алдсангүй. Ялангуяа өнгөрсөн улирал дээд лигийн нээлт болсон А.Ган-Эрдэнийн оролт, алсын зайн шидэлтүүд ээлж дараалан амжилттай болж, бусад нь үүргээ хангалттай биелүүлжээ. Тэрбээр нийт 30 оноотой тоглолтыг дуусгаж, бүх тоглогчдыг тэргүүлэв.

Энэ өдрийн гол эзэн Ш.Энхийн-Од 19 оноо, 11 самбараас бөмбөг авалт, найман ашигтай дамжуулалт гэсэн трипл-дабльд тун ойрхон тоглолтыг толилуулжээ.

Ирэх сард дээд лигийн плей-оффын тоглолтууд эхлэх бөгөөд багууд легионер тамирчдаа ашиглах боломжтой болно. Одоогоор Этүгэн Баянгол Ирвэсүүд, Алдар Танан Гарьд, Эрдэнэтийн Уурхайчид багууд легионер тамирчдаа танилцуулан бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Мөн "IHC Apes" баг ч легионер тамирчид авчирна гэдгээ мэдэгдээд буй.

"Янзтай" дээд лигийн хүснэгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж