Эрчүүд халуунд осолдох нь их

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Эрчүүд халуунд осолдох нь их


ФОТО: ROCKABILLYXXX.COM

Их Британийн машин жолооддог хүмүүсээс авсан судалгаагаар эрэгтэй жолооч нар зуны улиралд хөнгөн нимгэн хувцастай эмэгтэйчүүдийг харж яваад осолдох нь их байдгийг харуулжээ.

Энэ тухай sifynews сайтад бичсэнээр бол эрэгтэй жолооч нарын 29 хувь нь замын хажуугаар яваа эмэгтэйчүүдийг хараад анхаарал саринадаг гэжээ. Мөн тэдний 21 хувь нь халуунд ууртай болдог байна. 

Үүнээс гадна асуулгад хамрагдсан 1300 хүмүүсээс эрчүүдийн 21 хувь, эмэгтэйчүүдийн 17 хувь нь сүүлийн таван жилийн дотор осол гаргаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байв. Сэтгэл зүйч Донна Доусоны тайлбарласнаар халуунд эрэгтэйчүүдийн тестотероны ялгаралт нь түрэмгий болгодог ажээ. Тэрээр эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэйгээр жолооны ард анхаарал муутай хэмээн дүгнэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж