АНУ-ын сансар судлалын агентлаг /NASA/ "Curiosity Rover" нэртэй роботыг Ангараг руу илгээсэн. Тус робот нь Ангараг гаригт очсон цагаасаа эхлэн дэлхий рүү мэдээлэл дамжуулах болсон юм. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Ангараг гариг дээр нүүрстөрөгчийн бодис байгааг олжээ. Мөн Ангараг гаригаас чулууны хэлтэрхий судлуулахаар илгээсэн ба тухайн чулуунаас дэлхийн хөрсөнд оршдог нүүрстөрөгч олджээ. "NASA"-гийн үзэж байгаагаар тухайн нүүрстөрөгч нь биологийн үйл явцтай хамааралтай ба Ангараг гариг дээр амьдрал байсан гэх магадлалыг үүсгэж байна.
Гэхдээ судалсан хэвээрээ байгаа. Учир нь нүүрсхүчлийн давхар исэлт болон хэт ягаан туяаны нийлмэлээр тус чулуу нь нүүрстөрөгчөөр баялаг болсон байх магадлалтай. Нэмж дурдахад энэ нь олон сая жилийн өмнө болсон сансар огторгуйн томоохон үйл явдлын дараа үлдсэн нүүрстөрөгчийн үлдэгдэл байж магадгүй юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ