Хятадын тал Эрээн өртөөний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Хятадын тал Эрээн өртөөний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ

Хятадын тал Эрээн өртөөний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ

Өчигдөр Хөх хотын төмөр замын дарга Дай Хун “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй цахимаар уулзах үеэрээ Эрээн өртөө, Эрээн-Жинин хоорондын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг ойрын хугацаанд буюу цагаан сарын баярын дараа эхлүүлэх болсноо мэдэгдлээ. Энэхүү ажлыг хийснээр Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болох юм. Эрээн өртөөний хүчин чадал дутаж байгаагаас манай улс  хятадын талд Замын Үүд-Эрээн өртөөгөөр хоногт 14 галт тэрэг хүлээлгэн өгч байгаа бөгөөд хятадын тал цар тахлын халдварыг хумих зорилгоор Эрээн боомтоор нэвтрэх экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг  чингэлэг тээврээр гүйцэтгэх болсон нь экспортын тээвэрлэлт, тэр дундаа төмрийн хүдэр, нүүрсний тээвэрлэлтэд хүндрэл үүсч хятадын талд хоногт хүлээлгэн өгөх галт тэрэгний тоо буурахад хүрээд байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хөх хотын төмөр замын дарга Дай Хунтай цахимаар уулзахдаа тус боомтод үүссэн хүндрэлийг арилгаж, хилийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгох талаар тодорхой саналуудыг хятадын талд тавьсны нэг нь Эрээн өртөөний хүчин чадлыг өргөтгөх тухай асуудал байсан юм. Уулзалтын үеэр талууд цаашид бүх талаар хамтран ажиллаж хоёр улсын төмөр замын тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж