Ким Кардашианы брэндийн үнэлгээ 3.2 тэрбум ам.долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Ким Кардашианы брэндийн үнэлгээ 3.2 тэрбум ам.долларт хүрэв

Ким Кардашианы брэндийн үнэлгээ 3.2 тэрбум ам.долларт хүрэв

Ким Кардашиан өчигдөрхөн “Lone Pine Capital” санд 240 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр түүний “Skims” брэндийн үнэлгээ хоёр дахин өслөө. “Skims” брэнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1.6 тэрбумаар үнэлэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум ам.долларт хүрээд байна.

“Skims” брэнд нь 2019 онд нээгдсэн бөгөөд дотуур хувцас, галбиржуулах хувцасыг цахимаар болон дэлгүүрээр борлуулдаг. Ким Кардашианы бизнесүүд сүүлийн жилүүдэд залуусын дунд нэр хүнд нь тасралтгүй өссөөр байна. “Skims”-ээс гадна гоо сайхны бүтээгдэхүүний “KKW” брэнд бас бий.

“Брэндийн үнэлгээ найман сарын өмнөхөөсөө хоёр дахин өссөн явдал нь хэрэглэгчдэдээ илүү олон шинэ санаа, шинэ бүтээлээ хүргэхэд анхаарлаа төвлөрүүлж, итгэмжлэгдсэн найдвартай хамтрагч нь болох хариуцлагыг бидэнд оноож байна” гэж Ким Кардашиан хэлжээ. Тэрбээр өөрийн цахим сүлжээг ашиглаж брэндээ олон нийтэд сурталчлан, маркетинг дизайны ажилдаа гар бие оролцдог бөгөөд хамгийн том хувь эзэмшигч юм.

“Skims” брэндийн хамтран эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Женс Греде нар одоогоор бизнесээ зарах бодолгүй байгаа ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж