"Амгалан дулааны станц бүрэн ачаалж эхлээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

"Амгалан дулааны станц бүрэн ачаалж эхлээгүй"

"Амгалан дулааны станц бүрэн ачаалж эхлээгүй"

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, "Монгол кино" үйлдвэрийн баруун талын туслах замд дулааны шугамд гэмтэл гарсны улмаас өчигдөр /2022.01.27/ "Амгалан" дулааны станц тэг зогсолт хийсэн.  Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Өнгөрсөн шөнө 03:50 цагт гагнуур дуусч,  Кино үйлдвэрийн салаанд задарсан 200 мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж хэвийн ажиллагаанд оруулна.  Одоогоор станц бүрэн ачаалж эхлээгүй байна" гэх мэдээллийг өглөө. 

Албаныхан гэмтлийн шалтгааныг  тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссонтой холбон тайлбарлаж буй. Улмаар хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дулааны сүлжээний даралт маш богино хугацаанд ажлын даралтнаас хоёр дахин өссөн учир зарим газар нь гэмтэл гарчээ. 

Дашрдамд дурдахад, 200 мм-ийн шугамын  гэмтлийн улмаас Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 ААН-ийн халаалт халуун, хүйтэн ус хязгаарлагджээ.  Мөн Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн газрын  24 төвүүдэд доголдол үүссэн байна.

Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолой

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж