Б.Шоовдор Красноярскийн дэвжээнээс 5 дахь медалиа хүртлээ | News.MN

Б.Шоовдор Красноярскийн дэвжээнээс 5 дахь медалиа хүртлээ

Б.Шоовдор Красноярскийн дэвжээнээс 5 дахь медалиа хүртлээ

Б.Шоовдор Красноярскийн дэвжээнээс 5 дахь медалиа хүртлээ

НЭМЭЛТ:
“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль болж байна. Тэрбээр өчигдөр эхлээд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч дараагийн барилдаандаа Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.


“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 2018 оны өсвөр үеийн Азийн аварга Б.Марал нар 55 кг-ын жинд хүрэл медалийн эзэд болов. Э.Сумъяа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан. Харин 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.


Иван Ярыгиний нэрэмжит Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялж шагналын тавцанд зогсов. Манай бөх эхлээд 0:7-гоор хожигдож явсан ч 13 оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарсан.


Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчид оролцдог “Бага дэлхийн аварга” хэмээгддэг домогт Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн өчигдөр/2021.01.27/ ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болов.

Монгол Улсаа төлөөлөн 13 бөх барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Э.Сумъяа хагас шигшээд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар тус тус ялагдлаа.

Э.Сумъяа

Харин бусад бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн аваргын мөнгөн медальт З.Занабазар, 70 кг-д Ж.Далайдорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Мөнхгэрэл, 55 кг-д Б.Марал, 59 кг-д дэлхийн аваргын гурван удаагийн хүрэл медальт Б.Шоовдор 65 кг-д Азийн аварга З.Болортунгалаг нар өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, 53, 57, 62 кг-ын жингийн эхний өдрийн барилдаантай. Мөн эхний өдрийн долоон жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан тус тус болно.

Дашрамд сонирхуулахад, Хоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн АНУ-Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан болно. Тэгвэл энэ үеэр АНУ-ын бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд АНУ-Монголын шигшээ багийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ. Эзэн орноос олимп, дэлхийн аварга Хелен Марулис, дэлхийн аварга Жакарра Винчестер тэргүүтэй бөхчүүд өрсөлдөх бол тэдний эсрэг манай улсаас нэгдүгээр сарын дундуур болсон сорил тэмцээний олимпийн жингийн аваргууд барилдах юм.

АНУ-ын шигшээ баг:

  • 50 кг: Викториа Энтони
  • 53 кг: Жакарра Винчестер
  • 57 кг: Хелен Марулис
  • 62 кг: Кайл Миракл
  • 68 кг: Кеннеди Бладес
  • 76 кг: Викториа Францис

Монголын шигшээ баг:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Батхуягийн Хулан
  • 57 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 62 кг: Болдсайханы Хонгорзул
  • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
  • 76 кг: Ганбатын Ариунжаргал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-28 150.129.143.37

Хүрлээс дээш гардаггүй ээ, хөөрхийс

Avatar

Зочин 2022-01-28 64.119.26.67

ХҮРЭЛ ҮЕИЙНХЭН ГАРЧ ИРЖ БАЙГАА ЮМ БАЙНА

Avatar

Rush Qin 2022-01-28 159.223.153.203

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Avatar

Зочин 2022-01-28 213.87.152.134

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-28 150.129.142.45

Хүрэл цуглуулсан хүрэн царайнууд

Avatar

Зочин 2022-01-28 192.82.91.111

altiin toloo bas 2 mongol bgaa shuu. neg ni hoer mongol hoorondoo bas neg mongol hentei ch bilee barildan shuu..

Avatar

Зочин 2022-01-28 202.21.126.30

Америктай хийх халз барилдаанд Хонгорзулаас бусад нь ч ээ мэдэхгүй дээ. ХАрж л байя, залуус хир өссөнийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж