Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн гял цал болжээ | News.MN

Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн гял цал болжээ

Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн гял цал болжээ

Дугаарын сурвалжлага: Гандантэгчинлэн  гял цал болжээ
Гандан Гандантэгчилэн шашин лам

“Сайжруулагч” хэмээх усан бар жил хаяанд иржээ. Монголчууд шинийн 15-ны өдөрт багтаан тухайн жилийнхээ засал номоо хийлгэхийг зорьдог. Иймээс Гандантэгчинлэнг зорьж сар шинийн өдрүүдэд ямар ном айлдах, иргэд хурал даган баясах, засал номоо ямар өдрүүдэд хийлгэх талаар сурвалжиллаа.  


Гандантэгчинлэн хийд шинээр баригдсан Батцагаан дуганд нүүн орж, хэдийнээ тохижжээ. Батцагаан цогчин дуган нь долоон давхар 1080 лам ном хурах багтаамжтай аж. Мөн олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах "Соёмбо" танхимтайгаас гадна номын сан, ресторан, музей зэргийг багтаасан цогц байгууламж юм. Үүдээр орвол үүдэн хэсэгт бурхны зураг, шилэн хаалга байх агаад цааш явбал нэг давхартаа хурал номын айлгалтыг бичих касс шинэчлэгджээ. Иргэд өмнөх шигээ дугаарлах хэрэггүй болж, зөвхөн кассаас тасалбар авч өөрт оногдсон дугаарын дагуу дарааллаар үйлчлэх юм байна.

ИРГЭД БИЕЧЛЭН ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ, ЦАХИМААР ХУРАЛ ДАГАН БАЯСАХ БОЛОМЖТОЙ

Цагаан сарын өдрүүдээр хурах хурал номын талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан А.Жамьяансүрэнгээс  тодруулснаа хүргэе.

-Сар шинийн өдрүүдэд Гандантэгчинлэн хийдэд ямар ном хурах вэ. Энэ жилийн тухайд иргэд хурал даган баясах боломжтой юу?

-Цагаан сарын хурлууд нэгдүгээр сарын 28-наас эхэлж байгаа. Тухайлбал, балин адислах буюу жилийнхээ балин тахилыг шинээр солиод, шинэ балинг адислаж шинэ хурал ном эхэлдэг. Түүнчлэн нэгдүгээр сарын 29,30,31-ны өдрүүдэд гурван өдөр дараалсан хурал хурна. Битүүний өдөр ном хурахгүй байх агаад шөнө нь Цэдэрлхам буюу Лхам бурханы тахилга хурна. Уг хурал шинийн 1-ний өглөө дуусдаг. Ийнхүү шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна. Мөн цахимаар хурал номоо уншуулж болно.

-Иргэд засал номоо шинийн 15-нд багтаан хийлгэхийг зорьдог. Цагаан сарын өдрүүдэд касс хэвийн ажиллах уу?

-Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллана. Түүнчлэн иргэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Битүүний өдрийн хуралд сүсэгтэн олон өргөнөөр ирдэг. Энэ жилийн хувьд Батцагаан дуганд уг хурал хурна. Кассын тухайд одоогоор арван компьютероор ном бичиж байна. Тодруулбал, банктай ижилхэн тасалбар аваад дугаараар нь дуудаж ном бичдэг болсон. Энэ дээр нэг зүйл хэлэхэд Гандан банк шиг боллоо гэх буруу ойлголт явж байна. Өөрөөр хэлбэл цаг үетэйгээ нийцэж улам хялбарчлагдсан гэсэн үг юм.

-Усан бар жилийн тухайд ямар хүмүүс тусгайлан засал ном хийлгэх хэрэгтэй вэ?

-Ерөнхий байдлаар усан бар жил залууст дундаж, нялхаст ээлтэй, хөгшдөд ширүүн жил гарах юм. Тиймээс өндөр настан, жил орж буй хүмүүс заавал заслаа хийлгэх ёстой.

ЖИЛ ОРЖ БУЙ ХҮМҮҮС ЗАСАЛ НОМОО ЗАЙЛШГҮЙ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохын хэлснээр “Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ. Гэхдээ хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нигууртай. Идэр залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил тохиох нь. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэж зурхайн зурлагад  буусан  байна. Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.

Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй.

Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй. Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай" гэжээ.

ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Гандангийн хэвийн боовны худалдаа эхэлжээ. Тухайлбал, Гандангийн гэж алдашрсан шар тостой хэвийн боов энэ жил ширхэг нь 4000-5000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Үдээс хойш байсан тул хүний хөдөлгөөн их, хэвийн боовны наймаа тасарсангүй. Худалдагч нарын хэлснээр Гандангийн гэж тодотгодог хэвийн боов шар тосоор зуурсан, хадгалах нэмэлт бодис ороогүй аж. Мөн жил бүр Гандангийн хэвийн боовыг зорин ирж авах хүмүүсийн тоо ихэссэнийг хэлж байна.

Энэ жил шинийн гурван тасарсан усан бар жилийн шинийн гурван энэ жил тохиохгүй гэдгийг зурхайч нар хэлж байна. Тухайлбал, шинийн гурван энэ жил хоёрдугаар сарын 4-ний Баасан гаригт тохиож буй. Баасан гариг ажлын өдөр тул бүх нийтээр амрах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amgaa 2022-01-28 202.55.188.34

Gandan vneheer saihan boljee ochij hural nomoo huruulj zasalaa hiilgenee

Avatar

Зочин 2022-01-28 213.87.152.134

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-28 80.215.92.173

Болио боль банк уу

Avatar

Зочин 2022-01-28 202.55.188.45

Заавал та нараар ном уншуулж засал хийлгэх ёстой юу, өөрсдөө номоо жншаад заслаа хийчихэж болох уж

Avatar

Зочин 2022-01-28 202.179.27.157

Банк гандан 2ын аль нь зууны манлай шуурхай вэ

Avatar

Зочин 2022-01-28 66.181.181.41

Ingej xynees mungu avaad nom unshina gedeg oilgolt shashind baidaggui, baix ch yosgui. Mongold l iim yum baigaad baina. Jinxene budda sumtei shashintai gazar bol ingej xeldeg yum baina lee.

Avatar

Зочин 2022-01-28 202.179.26.60

Gandan bol Mongoliin hamgiin asigtai ajildag puus kompani

Avatar

Баги 2022-01-28 202.126.88.233

Халтуурдаж гурилтсан байшин даа. Одоонос юм н ховхроод, эмтрээд, хуграад эхэлцэн бнлэ

Avatar

зочин 2022-01-28 202.21.100.210

Амьдралыг ухаарахад одоо цагийн явуулж байгаа төрийн бодлогыг , утаа, түгжрэлийг харахад л ямар ч тэнэг хүн ойлгох болно.
Арчаагүй эрчүүдээс болж амьдарлаа өөднө татах гэж аргаа барсхн эхнэр хүүхнүүд мөнгөө барьж ламдаж байна шүүдээ

Avatar

Зочин 2022-01-28 98.253.30.34

Ergel morgoliin gazar bish zugeer l banknii kass shig boljdee.

Avatar

харамсалтай 2022-01-28 192.82.67.221

ТӨСӨВийн их мөнгөөр барьсан сүм. ТӨР минь сүм барихад мөнгө зарцуулж байхын оронд түлэнхийн эмнэлгээ бариулахгүй.

Avatar

я 2022-01-28 202.126.93.124

yamar saikhan dugan ve , neg orii doo

Avatar

Дорж 2022-01-28 202.126.89.44

ГАНДАН ЗАР СУРТАЛЧИЛГААНД НЭЛЭЭД МӨНГӨ ЗАРДАГ БАЙХ АА

Avatar

Зочин 2022-01-28 93.95.227.55

Нэг боол сунаад мөргөж өгч байнаа. Төвдийн шарын лам нар бүгсэн дарамсалааг тэжээдэг гандан гээд байгаа биз. Гандан гэж шашны сургууль юм эд нар мөнгө олох ёстой учраас заавал мөнгөөр нөгөө мааниа уншдаг тэгээд тодорхой хэмжээний мөнгийн Энэтхэг улсын дарамсалаа луу шилжүүлж байдаг. Шашны татвар гэх юм даа шарын шашныг хэрэглэж байгаа бол татвар төлөх ёстой юм.

Avatar

Иргэн 2022-01-28 202.21.100.59

Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх боловч ингэж томоохон мэдээллийн хэрэгслээр ингэж мэдээлэл цацах нь буруу болов уу? Засал хийлгэдэггүй, уул усаа тахьдаггүй, мөрөө гаргадаггүй, … улс орнуудын хүмүүс яагаад үхээд байдаггүй юм бол доо? Энэ талаар баримт нотолгоотой таниулах, мэдээлэл өгчих хүн байдаг болов уу? Миний өвөө бол аливаа хүн дотоод сэтгэлдээ хар буруу санахгүй, ажил үйлс, хэлж ярьж байгаа нь зөв бол заавал ингэж сүсэглээд, сүр болоод байх хэрэггүй л гэдэг байсан.

Avatar

Уншигч 2022-01-28 150.129.141.73

Шашныг үгүйсгэж үл хүндэлж байгаа нь социализмаар тархиа угаалгаж цэвэрлүүлсэн хүмүүс юмаа. 30-аад оны их хэлмэгдүүлэлтийн дараа Монголд 1 ч сүм үлдээгүй бол Оросод бүх сүмүүд нь хэвээр л үлдсэн юм билээ. Шашныг үгүйсгэх, дөвийлгөх огтхон ч хэрэггүй, хүний хөгжлийг дагаад аяндаа хувьсаад явна. АНУ-д тэндхийн хүмүүс байнга сүмдээ очдог, тэгтлээ бурхнаа шүтдэгийг бүр гайхсан шүү. Хүмүүс тайшврах орон зай очих газар хэрэгтэй, амьдралыг ухаарах, юуны төлөө ирснээ ойлгоход шашин хэрэг болдог байх.

Avatar

Tr 2022-01-28 66.181.187.76

Шашиныг үгүйсгэсэн пост харсангүй. Манайд шарын гэх шашин утга учираа алдаад мухар сүсэг болж хувирсан, түүн дээр нь дөрөөлж мөнгө олдог лам нэртэй луйварчидад болон тэднийг энэ нүглийг сурталж ухуулж байгаад нь дургүйцэж жигшсэн постууд л байх шиг байна.

Avatar

Amar 2022-01-28 124.158.67.229

За засал хийж ядуу иргэдээ улам ядууруулагчдаас асуух нэг асуулт байна. Огтоос ямар ч засал хийлгэдэггүй мөрөө ч зөв гаргадаггүй, өвчин тусах өдөр нүүж, хоосрох өдөр үсээ засуулдаг япон,солонгос бас барууны иргэд яагаад биднээс сайхан амьдраад байдаг юм бол? Хариулаад өг дөө.

Avatar

Зочин 2022-01-28 66.181.186.69

ТЭДНИЙ БУРХАН АЖЛАА ХИЙХГҮЙ ЗАЛХУУ Л БНА ДАА

Avatar

zochin 2022-01-28 202.21.100.210

Эрүүл мэндийн салбар, Анагаах ухаанд үл итгэгсэд мөнгөө бариад гандангаад гүйцгээждээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж