НЭМЭЛТ: 00.45 ЦАГ
"Амгалан" дулааны станц дээр тог тасарсны улмаас сүлжээний насос зогсчээ. Үүнээс шалтгаалан ажиллаж байсан зуухууд дээрх ус уур болон хувирч, хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн байна. Одоогоор хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. УБДС ХК-ийн хоёр бригад гэмтэл устгах ажлыг хийж байна. Тус дулааны станцын гаралтын тойруу хаалтын гагнуур дууссаны дараа зүүн хэсгийн дулаан хангамжийг сэргээнэ.
Амгалан дулааны станц дээр ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчид ажиллаж байгаа ажээ.
"Амгалан" станцад гэмтэл гарч, хоёр цаг тэг зогсов
Хотын зүүн хэсгийг дулаанаар хангах "Амгалан" дулааны станцад өнөөдөр /2022.01.27/ 21:00 цагийн үед гэмтэл гарч, тэг зогсолт хийгээд байна.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, "Монгол кино" үйлдвэрийн баруун талын туслах замд дулааны шугамд гэмтэл гарсны улмаас "Амгалан" дулааны станц тэг зогсолт хийжээ. Энэ талаар тус дулааны станцаас тодруулахад “Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг засварлахаар инженерүүд ажиллаж байна. Ойролцоогоор 21:00 цагт гэмтэл гарч, айл өрхийн дулаан хангамжийг олгох боломжгүй болсон. Яаралтай засварлахаар ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө.
Эх сурвалжийн хэлж байгаагаар, дулааны шугамын хоолой задарч, тус станцын зуух зогсчээ. Асуудлыг шийдвэрлэхээр дулааны шугам сүлжээний инженерүүд тухайн гэмтэл гарсан хэсэг болон дулааны цахилгаан станц дээр ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар гарсан гэмтлийг засварлаж чадаагүй байна. Нийт 348 мВт-ын хүчин чадалтай дулааны станц нь хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Тус зүүн бүсийн дулааны цахилгаан станц нь:
А. Үндсэн үйлдвэрлэлийн
- Зуухан цех
- Түлш дамжуулах цех
- Нэгдсэн цех
- Инженерийн хэсэг
- Авто, хүнд машин механизмын хэсэг
Б. Үйлдвэрлэлийн бус
- Захиргаа удирдлагын хэлтэс
- Хяналтын хэлтэс
- Санхүү, эдийн засгийн хэлтэс
- Хангамжийн хэлтэс
- Аж ахуйн хэсэг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Зочин 2022-01-28 213.87.152.134
:)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Иргэн 2022-01-28 103.26.195.161
Ослын шалтгааныг огт ойлголгүй энд тэндээс нь дуулснаа бичжээ. Чухам яагаад дулаан хангамж муудсаныг ойлгогдохоор бичиж чадаагүй байна. Дулааны станц дээр гэмтэл гарсан юм шиг бас дулааны шугамд гэмтэл гарсан ч юм шиг
Санаа зовогч 2022-01-28 78.187.120.177
Эрчим хүчний асуудлаа олон жил яриад л яваад байх уу. Энэ тохиолдол дохио өгөөд л байгаа. Цахилгааны шугам л гэсэн. Улсын хэмжээнд бол явж өгөх байх. Гаднаас худалдаж аваад л, мөнгөө гадагш нь цувуулаад л байх уу. Сэргээгдэх эрчим хүч гээд л байдаг. Олигтой үр дүн байхгүй л байна. Хэн бидэнд саад хийгээд байгаа юм бэ???????????? Хэлэх үг ч гарахаа байлаа.
Онч 2022-01-28 66.181.184.250
21 цаг биш байлгүй дээ. Аль эрт 19 цагийн үед л халуун усгүй ,усны даралтгүй болчихсон байсан шүү.
16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2022-01-28 202.21.109.33
Эрчим хүчний сайд НЬ ТАВИНБЭХ нь ажлаа хийж байна уу….. ЭСВЭЛ кочегарууд нь …нүүрс ээ бага түлж …дутуу төлсөн үү….
Төрийн нарийн бичгийн дарга нь БИШ ИНЖЕНЕР…..ДЭД сайд эсвэл ТАВИН БЭХ НЬ өөрөө очиж …..Төрөх газар ….эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг ..өвчтөнүүдийг хөлдөөх шахнаа …УУЧЛАЛТ гуйх ёстой……ОЮУН -ЭРДЭНЭ ……Тавинбэх…Пунцаг мэтийн нөхөдөөс салах цаг болсон шүү……
Зочин 2022-01-28 66.181.187.66
aa yayay . Hetsuudej bgaan bna daa irged maani
РАВДАН 2022-01-28 66.181.161.9
ГЭМТЛИЙГ УСТГААД БАЙХДАА Ч ЯАХ ВЭ ДЭЭ? ГЭМТЭЛ ЗАСАХ ГЭЖ ЯРЬЖ БИЧДЭГ БИЗ ДЭЭ! МОНГОЛ ХЭЛИЙГ ҮНЭХЭЭР ТАМЛАН ТАРЧЛААЖ ЗАНДАЛЧЛАХ ЮМ ДАА ЭНЭ СЭТХҮҮЛЭГЧ НАР!
Зочин 2022-01-28 66.181.187.66
Bolovsrol taaruu etgeediin yadruuhan orchuulga.
Bold o 2022-01-28 223.62.219.149
С.Ундармаа сэтгүүлч ээ <> гэж бичихгүй бхаа,гэмтэл засах гэх байлгүй дээ..
Зариг 2022-01-28 64.119.24.185
Дулааны станц.!!! Зевхен ус халаадаг станц. Нэг ч вольт цахилгаан уйлдвэрлдэггуй. Мандахбаяртай адилхан сэтгэцийн евчтэй