Мөнгөний бодлогын хороо маргааш ээлжит бусаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын хороо маргааш ээлжит бусаар хуралдана

Мөнгөний бодлогын хороо маргааш ээлжит бусаар хуралдана

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо маргааш (2022.01.27) ээлжит бусаар хуралдахаар товложээ. Тус хурлаар бодлогын хүүг өсгөх эсэх асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна.

Төв банк өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн тул бодлогын хүүг өөрчилнө гэсэн хүлээлт байгаа юм.

Бодлогын хүүг нэмэхдээ эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, гадаад, дотоод орчны ирээдүйн төлөв, эрсдэлийг харгалзан үздэг.

Хоёр жилийн турш бодлогын хүү түүхэн доод түвшинд байсан ч инфляцийн өсөлт олон сар үргэлжилж буйн улмаас Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдахаар болжээ. Өнгөрсөн сарын байдлаар инфляц нийслэлд 14.8, улсын хэмжээнд 13.4 хувь байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж