Орос, Украин хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2022.01.28-нд нийтлэгдсэн

Орос, Украин хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов

Орос, Украин хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов

Орос, Украины хэлэлцэгчид Лхагва гаригт Парис хотод  хэдэн цагийн турш хэлэлцсэн. Үүний дараа Украины зүүн хэсэгт өрнөх хурцадмал байдлыг зогсоохоор талууд ямар нэгэн “болзолгүйгээр” энх тайван байдлыг хадгалах дүрмийг мөрдөнө хэмээн тохиролцлоо. Тодруулбал, Украины зүүн хэсэгт 2014 оноос хойш энх тайвныг тогтоохоор зориглож байсан. Үүнээс улбаалан  дөрвөн талт яриа хэлэлцээ буюу Нормандын формат гэгдэх Украин, Орос, Герман, Францын төлөөлөгчид Елисей ордонд уулзсаны дараа тус  мэдэгдлийг гаргалаа.

Москвагийн хэлэлцээрийн ахлах төлөөлөгч Дмитрий Козак Лхагва гаригт болсон хэлэлцээрийн дараа хэлэхдээ, “Хурцадмал байдлыг зогсоох хэлэлцээрийг ямар ч болзолгүйгээр мөрдөх ёстой ч Украины зүүн хэсэгт байгаа бусад олон асуудал шийдэгдээгүй хэвээр байна” гэв. Европын төлөөлөгчид Орост дарамт шахалт учруулж байгаатай зэрэгцүүлэн Украины тал галыг намжааж чадсан бололтой. Мөн талууд цаашид тулгарах асуудлуудыг шийдэхийн тулд үргэлжлүүлэн хэлэлцэх боллоо.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж