Эрээн өртөөгөөр 57 вагон зэсийн баяжмал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Эрээн өртөөгөөр 57 вагон зэсийн баяжмал гаргажээ

Эрээн өртөөгөөр 57 вагон зэсийн баяжмал гаргажээ

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Монгол Улс Замын-Үүд төмөр замын боомтоор БНХАУ руу зэсийн баяжмал экспортлох боломж бүрджээ. Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас энэ сарын 26-нд “2022 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Эрээн төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх” тухай мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдлийн дагуу тээвэрлэлт эхэлж, нэгдүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Эрээн өртөө рүү "Эрдэнэт үйлдвэр"-ийн 57 вагон зэсийн баяжмал, 64 вагон төмрийн хүдэр гаргаад байна. Түүнчлэн Эрээн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар Хятадын талаас албан ёсоор мэдэгдэв. Ийнхүү цар тахлын улмаас түр саатаад байсан зэсийн баяжмалын экспорт сэргэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж