УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргажээ.

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш буюу Баасан гаригийн 14.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж