Хятад генетикийн өөрчлөлттэй үр тариаг зөвшөөрнө

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Хятад генетикийн өөрчлөлттэй үр тариаг зөвшөөрнө

Хятад генетикийн өөрчлөлттэй үр тариаг зөвшөөрнө

Хятад улс генийн өөрчлөлттэй ургамал хэрэглэх үүднээс хүнсний аюулгүй байдлыг хангах туршилтын дүрмийг нийтэлжээ. Үүгээрээ хүнсний аюулгүй байдал, хангамжийг ихэсгэн, үр тариагаа илүү хурдан ургуулах, чанар хадгалах замыг нээж өгч байна хэмээн тус улсын засгийн газраас үзэж байгаа аж.

Зарим эрдэмтэд ген засварлах буюу ургамлын генийг өөрчлөн, сайжруулахын тулд өөр төрлийн генийг тухайн ургамлын үрэнд суулгаж өгөх нь аюулгүй хэмээн үзэж байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас Даваа гаригийн орой нийтэлсэн шинэ удирдамжид Хятадын үр тариан аж үйлдвэрийг шинэчлэхэд чиглэсэн олон арга хэмжээг тусгажээ. Үр тариан ургалт, амт чанарыг сайжруулах уг арга нь дэлхийн хамгийн том хүн амыг тэжээх хүчин чармайлт гэж удирдамжид тусгасан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж