Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, маргааш /2022.01.28/ төрийн дээд цол, одон медаль хүртээнэ.
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд шагнал гардуулах гэнэ.
Тодруулбал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг Ардын багш цолоор, дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмааг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнахаар болсон байна.
Холбоотой мэдээ