Үл үзэгдэгч торгон нөмрөг

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Үл үзэгдэгч торгон нөмрөг


АНУ-ын Бостоны (Boston University), ба  Тафтсийн (Tufts University) их сургуулиудын  хэсэг эрдэмтэд үл үзэгдэгч нөмрөгийг бүтээжээ гэж Discovery News мэдээлэв. Одоохондоо нөмрөг нь радио ба хэт ягаан туяаны хэлбэлзлийн хоорондын харагдахгүй спектраас гадуурх туяануудыг шингээж байна. Эрдэмтэд терагерцийн цаадах хэлбэлзлийн диапазоныг өргөтгөнө гэж найдаж байгаа ажээ.

Метаматериалыг торгоор хийгээд давхар цагирагт резонатор (split ring resonator, SSR) болох алтан мушгиа текстураар бүрсэн байна. Эдгээр резонаторууд нь гэрлийг уусгах буюу ойлгох эсвэл гэрлээр  биетийг тойруулах чадвартай аж. Нэг кв/см энэ метаматериалд ойролцоогоор 10 мянган резонатор байгаа. Ердийн тохиолдол терагерцийн диапазоны долгион торгыг нэвтрэн орж ирэх авч метаматериал  нь түүнийг ойлгодог гэнэ.

“Торго натурал учраас түүний өмсөхөд хүний биеийн дархлалын ямар нэг үйлчилгээг дуудахгүй. Тиймээс энэ мета-торгыг эмнэлэгт өргөн ашиглаж болох юм” гэж энэ нээлтийн талаар эрдэмтдийн нэг Фьоренцо Оменетто (Fiorenzo Omenetto) ярьж байна. Анагаах ухаан метаматериалаас их үр дүнг гаргаж болно. Радиологчид түүгээр эрхтэнг ороогоод цаана нь байгааг харах боломжтой. Мөн глюкозын төвшинг тодорхойлоход шинэ материал хэрэгтэй. Тэр нь глюкозын төвшний өөрчлөлтөөр өнгөө хувиргадаг аж.

Дашрамд сануулахад Хойд Каролина мужийн Даремын Дюкийн их сургуулийн (Duke University)  хэсэг эрдэмтэд 2008 онд хэт богино долгионоос янз бүрийн биетийг нууж болох даавууг бүтээсэн байв. Тэдний материал нь шилэн  утасны параллель  хэсгүүдээс бүрэлдсэн ба түүний хэлбэр, байрлал тус бүрийг энэ зориулалтын томьёогоор тодорхойлж өгсөн байлаа.

Энэ жил Германы Карлруэгийн технологийн их сургуулийн  (Karlsruhe Institute of Technology)  Толга Эргиний  (Tolga Ergin) удирдсан эрдэмтэд бага зэргийн товгорыг алтан бүтээлэгт ороогоод хэт ягаан туяанд үзэгдэхгүй болгож чадсан байв. Тэдний боолт нь хоорондоо агаартай талстуудын бүтэц байсан гэнэ. Товгор нь 0,00004 дюймын өндөртэй, 0.0005 дюймын өргөнтэй бичил хэмжээнийх ба түүнийг ердийн байдлаар харахад томруулдаг шил хэрэгтэй байв. Эрдэмтэд боодлын хэмжээгээ том байж болно, түүнийг тосгоход хязгаар байхгүй гэж байгаа. Практик дээр боолтыг бүтээхэд цаг хугацаа ихээхэн хэрэгтэй учир түүний томруулах технологийн боломж мөхөс байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж