МАН-ын гишүүн асан Ц.Сандуй "Бээжин-2022" өвлийн олимпод Монголын багийг ахалж явна. Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбоог удирдаж буй тэрбээр өнөөдөр/2021.01.27/ өвлийн олимпод оролцох баг тамирчдад наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг гардуулан өгчээ.
Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулсан гэнэ.
Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч "Michel & Amazonka" компани урласан билээ. Монголын олимпийн баг ирэх Даваа гаригт Бээжинг зорино.
"Бээжин-2022" өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно. Манай тамирчид гүйлтийн цанын төрөлд оролцохоос гадна паралимпод цанын тамирчин Б.Ганболд оролцоно.






Холбоотой мэдээ