Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан 26 зээлдэгчийн нэр хэвлэлээр ил болсон. Иймээс дээрх зээлээ төлөөгүй компанийг АТГ-т шалгуулах үүргийг өгсөн байна.
Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн билээ.
Тус банкнаас өмнө нь тэднийг зээлээ цаг тухайд нь төлөхийг сануулж, хэвлэлийн бага хурал хийж байсан юм. Монгол Улсын Хөгжлийн банкийг “дампууруулсан” 26 компани дотор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас авхуулаад, улстөрчдийн халаасны компаниуд ч бий. Улмаар Хөгжлийн банкнаас “Улстөрчдийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Зориуд бусаар зээл авч, ажил хийх ёстой аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан" гэж тодотгож байв.
Чанаргүй зээлийн мэдээллийг эндээс харна уу.
Холбоотой мэдээ