Рианна цаг уурын өөрчлөлтийн эсрэг мөнгө хандивлав

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Рианна цаг уурын өөрчлөлтийн эсрэг мөнгө хандивлав

Рианна цаг уурын өөрчлөлтийн эсрэг мөнгө хандивлав

Рианнагийн тусламжийн сан цаг уурын өөрчлөлтийн эсрэг нийт 15 сая ам.доллар хандивлажээ. Дуучин бүсгүй өдгөө 33 настай бөгөөд өөрийн эзэмшдэг "Клара Лионел" сангаараа дамжуулан, 18 байгаль орчны өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандив өргөсөн байна. Тус байгууллагууд дунд Уур амьсгалын төлөөх нийгэмлэг болон "Movements for  Black Lives" зэрэг орно.

Рианна мэдэгдэлдээ, "Уур амьсгалын гамшгийн давтамж өссөөр байгаа нь бүх ард түмэнд адилхан нөлөөлөөгүй. Өнгөт арьстан болон арлын улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байна.

Тиймээс манай сангаас АНУ болон Карибын тэнгисийн орнуудад цаг уурын өөрчлөлтийн эсрэг чиглэлээр ажилладаг 18 байгууллагад 15 сая ам.долларын тусламж үзүүлж, Жэк Дорсигийн буяны сан болох #StartSmall-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэлээ.

Эх сурвалж: BANG SHOWBIZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж