“News-15” спортын наадам зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

“News-15” спортын наадам зохион байгуулна

“News-15” спортын наадам зохион байгуулна

NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 оноос өнөөдрийг хүртэл Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа тасралгүй явуулж энэ онд 15 жилийн ойтойгоо золгож байна.

News.mn  нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч, түүчээлэгч нь байж ирсэн билээ. Манай редакци  мэдээллээ бодит, баталгаатай эх сурвалжид үндэслэн олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө  мэргэжлийн ёс зүйгээ баримталсаар ирсэн. Түүнчлэн хэвлэл  унших, сонсох, үзэх гэсэн сэтгүүлзүйн бүх төрөл жанраар шинэ содон, сонирхолтой, баримттай, эх сурвалжтай, бодитой мэдээ мэдээллийг түгээж, бусдыгаа манлайлсаар 15 жилтэйгээ золгож байна. Техник, технологийн эринтэй хөл нийлүүлэн цаашид уншигч, үзэгчиддээ баталгаатай, бодитой, хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэхийн тулд  контентуудаа сайжруулахад онцгой анхаарч, 15 жилийн ойн хүрээнд  шинэ, шинэлэг зүйлсийг хийхээр төлөвлөж байна.

News.mn сайтын 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээний нэг нь цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадам. Спорт наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Тиймээс мэдээлллийн сайтууд бидний ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж оролцохыг уриалж, хүсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж