Балотелли Италийн шигшээг Катарт хүргэж чадах уу? | News.MN

Балотелли Италийн шигшээг Катарт хүргэж чадах уу?

Балотелли Италийн шигшээг Катарт хүргэж чадах уу?

Балотелли Италийн шигшээг Катарт хүргэж чадах уу?

Италийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх хасагдах шатны тоглолтуудад Марио Балотелли дууджээ. Ийнхүү “сахилгагүй” Марио гурван жилийн дараа шигшээ багтаа эргэн ирж байна.

Эргэн дуудагдсан Балотелли “Би сайн байна. Миний сэтгэл санаа болон биеийн байдал сайн байна. Би одоо 31 настай. Энэ насан дээр шигшээ багтаа тоглох нь хэвийн зүйл. Хэвийн бус зүйл байхгүй. Би Италийн шигшээ багийг хөлбөмбөгийг ДАШТ-д шалгарна гэж найдаж байна. Тэд шалгарах эрхтэй баг. Би тэднийг яагаад сонгон шалгаруулалтын тоглолтууд хийх гэж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ л ийм зүйл боллоо. Би Туркт сайн байгаа” гэв .

Дасгалжуулагч Манчини Балотеллиг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг бөгөөд тэд хамтдаа Интер Милан, Манчестер Сити болон Италийн шигшээ багт хамтран ажиллаж байсан. Манчинигийн баг өнгөрөгч Европын аваргаас эхлэн довтлогчийн асуудалтай байсаар ирсэн. Тэдэнд тогтмол гоол оруулдаг, формтой довтлогч алга байв. Тэгвэл энэ асуудлын шийдэл нь Балотелли гэж харж байх шиг.

Италийн шигшээ эхлээд Умард Македонийг заавал хожих ёстой. Үүний дараа Португал болон Турк улсуудын хожсонтой нь ганц эрхийн төлөө өрсөлдөнө.

Марио Балотелли хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сард “Үндэстнүүдийн лиг”-т Польшийн шигшээ багийн эсрэг сэлгээгээр талбайд гарч тогложээ. Харин шигшээ багийнхаа төлөө сүүлд 2018 оны тавдугаар сард Саудын Арабын эсрэг гоол оруулсан аж.

Балотелли энэ улирал клубын түвшинд бүх тэмцээнийг оролцуулаад 21 тоглолтод есөн гоол таван гоолын дамжуулж өгч форм сайтай байна.  Тэрбээр 2024 он хүртэл Туркийн Адана Демирспор багтай гэрээтэй.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Rush Qin 2022-01-27 159.223.153.203

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.
Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Avatar

Зочин 2022-01-27 213.87.159.143

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж