Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.01.26/ Засгийн газарт тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт гарах үр дагаврын талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. Тэдний зүгээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зүйтэй ч инфляцийг дахин хөөрөгдөх, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулах эрсдэлтэйг анхааруулав.
"ТЭТГЭВЭР НЭМЭХИЙН ТУЛД ТАМХИ, АРХИ, ХАДГАЛАМЖИЙН ТАТВАРЫГ НЭМЖ БОЛНО"
Эдийн засагч Д.Ангар:
-Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх шиг амархан зүйл байхгүй. Гэтэл өнөөгийн эдийн засагт үүнийг хэрэгжүүлэх нөхцөл байдал маш хүнд байна. Улсын төсвийн орлого тасалдсан, хилийн боомт гацаатай, хөл хөдөлгөөн сул, эдийн засгийн эргэлт бага байна. Нөгөө талдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зүйтэй гэж харж байна. Монголд сарын 400-500 мянган төгрөгөөр амьдрах хэцүү байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Энэ цаг үед тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргах нь ард иргэдэд мэдээж таалагдана. Эдийн засагч хүнийхээ хувьд 500 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж байж болохгүй гэдгийг дэмжиж байгаа. Харамсалтай нь Ерөнхийлөгч Засгийн газарт шийдэлтэй нь хамт чиглэл өгсөн бол. Зүгээр л тэтгэвэр тэтгэмжийг нэм гээд төсвийн зарлага талдаа чиглэл өгчихдөг. Гэтэл орлого талаа шийдээгүй гэж харагдаж байна.
Засгийн газар эх үүсвэрээ хайх байх. Мэдээж эх үүсвэр олдохгүй. Тийм болохоор улсынхаа өрийн алдагдлыг нэмэгдүүлж, санхүүжүүлэх болов уу. Нөгөө талдаа Монголбанк мөнгө хэвлэнэ гэсэн үг. Ингэснээр инфляцийг улам нэмэгдүүлнэ. Дээр нь төгрөгийн худалдан авах чадварыг улам сулруулна гэж харж байна. Эргээд ард иргэд төлнө гэсэн үг. Тэгэхээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь зөв ч орлого талыг нь давхар шийдэх ёстой. Ер нь татварын аргаар шийдвэрлэх олон боломж байдаг ч төрөөс огт хэрэгжүүлдэггүй. Жишээлбэл, тамхи, архи, банкны хадгаламжийн татварыг нэмж болно. Энэ гурван эх үүсвэр төсөвт бэлэн байгаа. Гэвч төрөөс энэ боломжийг хэзээ ч ашигладаггүй.
"ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛАА САЙЖРУУЛАХГҮЙГЭЭР ШУУД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЖ БОЛОХГҮЙ"
Эдийн засагч Н.Энхбаяр:
-Өнгөрсөн оны төсвийн орлого ойролцоогоор 98 хувьтай биелсэн. Учир нь түүхий эдийн үнэ ханш өндөр байсан. Энэ оны нэгдүгээр улиралд экспорт, импорт хүндрэлтэй байгаа учраас төсвийн орлого тааруу байх төлөвтэй байна. Тиймээс Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргахад төвөгтэй байх. Зарим эдийн засагч барааны үнэ ханш, инфляци өссөн учраас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх ёстой гэж байна. Өнгөрсөн 2008, 2009 онд "Оюутолгой"-н гэрээнд анх гарын үсэг зурсны дараа эдийн засаг тэлж, хэрэглээ өсч, инфляци өндөр түвшинд хүрч байсан. Тэр үед төрөөс бас л адилхан тэтгэвэр, тэтгэмжээ нэмсэн. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахын тулд сайн тооцоолж, урт, дунд хугацаанд гарах үр дагаврыг бодохгүй бол эерэг болон сөрөг талтай.
Сөрөг тал нь төсвийг доройтуулж, инфляцийг дахин өсгөнө. Дунд болон урт хугацаандаа мөнгөний бодлогод таагүй нөлөөтэй. Гол нь Монголбанкнаас тайлбарлаад байгаа нийлүүлэлтийн шинж чанартай шалтгаанууд буюу хилийн боомтын асуудлыг сайжруулах шаардлагатай. Энэ хоёр нэгэн зэрэг явах ёстой. Хэрвээ хилийн боомтын асуудлаа сайжруулахгүйгээр шууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмбэл гарцаагүй инфляци өснө. Мэдээж Монголбанкнаас нарийн тооцоо хийх байх. Тэр байр суурийг Засгийн газар сайн сонсч, эцэслэн шийдвэр гаргах нь зүйтэй. Нэг удаа иргэдийг тайвшруулж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж болох ч эдийн засагт гарах үр дагаврыг маш сайн тооцоолох нь чухал.
“Оюутолгой” төслийн гүний бүтээн байгуулалттай холбоотойгоор экспортын орлого нэмэгдэх сайн талтай ч буцаад түүхий эдийн хамааралтай болно. Цалин, тэтгэвэр нэмэхийн хэцүү тал нь бараа материалын зардал шиг ирэх ондоо буцаагаад хасч болдоггүй зардал. Энэ талаас нь анхаарахыг ОУВС-гаас байнга сануулж буй.
"ОЮУТОЛГОЙ"-ГООС ОРЛОГО ОРЖ ИРНЭ ГЭЖ ТООЦООЛЖ БАЙХ ШИГ БАЙНА"
Эдийн засгийн ухааны доктор П.Гантөмөр:
-Тэтгэвэр, тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлага бол бий. Хамгийн гол нь эх үүсвэр. Одоогоор "Оюутолгой"-н гүний уурхайн ашиглалтаас орлого орж ирнэ гэж тооцоолж байх шиг байна. Инфляцийн өсөлтөд дотоодын гэхээсээ илүү гаднын хүчин зүйл нөлөөлж байна. Жишээлбэл, хилийн боомтын асуудлыг маш сайн зохицуулж, болзошгүй эрсдэлүүдээ тооцоолох шаардлагатай. Тэгж чадвал тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж харж байна.
Зочин 2022-01-27 192.82.68.174
Доод хэмжээг л нэмэх бол хэн улсад ажиллаж татвар төлөх юм. Гоншигнож байгаад л нэмүүлээп байвал ажиллаж байж өндөр татвар төлдлөг хүний буруу болоод эрт доод хэмжээгээр тогоохыг урамшуулах бодлого явуулж бгаа нь том гажуудал. Бэлэн мөнгө хаадл суух хүн нэмэгднэ. ТЭГЭЭД АЖИЛ ХИЙХ НЬ 420 МЯНГАН ТӨГРӨГ ХВЧ БХАД ЗОВЛОН ТООЧИЖ БАЙГААД ЗҮГЭЭР 500 МЯНГА АВАХ НЬ ГАЖУУДАЛ. ХЭН ИЛҮҮ ОЛОН ЖИЛ ӨНДӨР ТАТВАР ТӨЛНӨ ТЭР ХҮН ӨНДӨР АВАХ ХУУЛЬ ТОГТОЛЦОО ГАРГАЧЭЭ.
Зочин 2022-01-27 202.126.90.37
Тэтгэврийн доод хэмжээг нэмэх тухай ярьсан болохоос,нийт тэтгэвэрийг нэмэх талаар юу ч яригдаагүй.Инфляци үнийн хөөрөгдөлтэй ямар ч нөлөөгүй. Сэдэвээ ойлгочихоод, цэцэрхэцгээл дээ.
зочин 2022-01-27 192.82.74.127
Манайд Эдийн Засгийн Хүрээлэн гэж байдаг л байхдаа. Төсвийн хөрөнгөөр санхүүждэг ийм байгууллагыг чиглэл чиглэлээр нь судалгаа хийлгүүлээд ЗГ -нь шийдвэр гаргадаг бол бас арай өөр байх байх байхдаа. Хэдэн ЭЗ нар өөр өөрсдийнхөөрөө л дүгнэлт өгөөд л байх юм. Төр өөрөө тэр ЭЗХ-ээ ажлуулаач болохгүй бол буулгаач юу хийдэг байгууллага байдаг юм болоо
Монгол хөгжихгүй бгаа шалтгаан мөнгө бхгүй...Ийм гэрээ хийдэг улс юу гэж мөнгөтэй байхавдээ...би бол залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн 2022-01-27 119.40.98.106
600 тэрбумын ордын 400 тэрбум буюу 66-г нь РИО-д өгчихсөн. Юунд өгч байгаа юм. Тэд хөрөнгө оруулж энэ уурхайг ажиллуулах учраас. Гэтэл дээр нь тэд ажиллуулах зардлаа хуваана гэсэн. Яаж байгаа юм. Хамтарсан компани зардлаа хуваадаг юмаа. Тэгээд би яасан гэж чамд 400 тэрбумын баялаг зүгээр өгөөд бгаа юм. Тэр хамаагүй. Газар доорх баялаг үнэлж болохгүй, учир нь капитал биш. Дээр нь хамтарсан юм чинь татвараа багасганаа. 10 дахин багасга. За. Аа бас, чиний оруулсан хөрөнгө нийлмэл хүүтэй шүү.
зочин 2022-01-27 192.82.74.127
Энэ бол эрүүл хэн хүнд байх ёстой зүйлийг бичсэн байна. Баярцогт анх ингэж сэтгэж байсан бол өнөөдөр ийм илүү таатай нөхцөл өгөөд өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаад байдаг систем үйлчэхгүй л бйасан даа
Зочин 2022-01-27 27.123.214.2
Бараа бүтээгдэхүүний үнэ угаасаа тартагтаа тултал өсөөд тэтгэвэр тэтгэмжээр амьдарч байгаа хүмүүс хэцүүдэж байна. Тиймээс нэмэх нь зөв шүү дээ. Харин наймаачид маань жаахан ухаантай байж бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх л хэрэгтэй байна
Зочин 2022-01-27 66.181.184.34
Анар гэж юм бусдын хадгаламж руу дайрах санаагаа болиорой, угаасаа 10%-н татвар авч байхад дахиад нэмбэл банкинд хэн мөнгөө хадгалуулахын, банкуудын хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү буурна гэж солиорцгоогоод бсн гэтэл хадгаламжийн хүү 2 дахин бууруулсан мөртлөө зээлийн хүү буураагүй байн!!!
byzar GEMT xeregt xiivel,shorond yxee.XET DAVRAGCH. 2022-01-27 132.194.33.140
oron nutgiin ardaaind.
Үнэн 2022-01-27 139.5.216.186
Хэрэгцээгүй дэд сайд дэд дарга орлогч дарга нар тэдний унааны зардал тусгай хангамжийг бүгдийг нь тана!!!
Их мөнгө хэмнэгдэнэ шүү!!!
хүннү 2022-01-27 202.179.24.15
Хөгжлийн банк тоносон хулгайч нараасаа мөнгөө ав. Түүгээр нь тэтгэвэр нэм. Тэднийг байх газарт нь байлга. Төлбөрөө төлж дуустал нь байлга. Бүхэл бүтэн банк тоночоод зүв зүгээр бидний дунд шудрага царай гаргах хэрэггүй. Зарим нь хүн а**а гэсэн гэв үү? Яасан дуртай дух вэ? Дээрэмчин тонуулчидын амьдрах “хаус” бол шорон. Тэдэнд өөр “оромж” үгүй.
Eldev 2022-01-27 122.201.31.207
Hereggui tusuvee tanahad l hangalttai b**s doloodog ediin zasagchdaa
Зочин 2022-01-27 192.82.74.65
БАГА БАГААР НЭМЭХГҮЙ БОЛ ИНФЛЯЦИ ӨСНӨ
Зочин 2022-01-27 213.87.159.143
!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-27 150.129.143.210
Таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоовол одооныхоос хамаагүй өндөр гарна шдээ, долоон жил болгож хумслахын оронд, өөрсөддө тааруулж гаргасан хуулиа өөрчлөөд буцаагаад 5 жил болгоо ядаж илүү юма чхдахгүй бол
DR. PRADHAN 2022-01-27 197.210.85.194
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-01-27 64.119.22.126
Эрх мэдэлтэний тусгай хангамж хэт үрэлгэн төсөвөө багахаан танахад доод тэтгэвэр 900 мянга болох асуудалгүй.
зочин 2022-01-27 192.82.77.57
Тэтгэврийг дор хаяж 500 мянга хүргэхгүй бол хуучин үед олон жил ажилласан, бямба гарагт хүртэл ажиллаж байсан
хөгшчүүл амьдрахад, за амьдрах ч юү байхав дээ амь зуухад бэрх болсоныг хаа сайгүй ярьж байна. Анхаарах хэрэгтэй.
Зочин 2022-01-27 202.126.88.36
Энэ хэдэн их мэдэгч бас улстөржүүлж бх шиг дээ.энхбаяр гэж миеэгийн зөвлөх байж бгаад халагдсан билүү энэ их мэдэмхийрэн дэмийрнээ.
Мөнх 2022-01-27 66.181.181.101
Тэтгэвэр тэтгэмжийг мөнгөний ханш уналттай харьцуулж нэмдэг юм шүү дээ. Тэрнээс биш ханш унана гээд бартад бдаг юм биш. Малнууд
Зочин 2022-01-27 103.80.210.183
хуцаад байлгүй эдийн засгаа өсгөх орлого олох тараах ажилаа хий:
Зочин 2022-01-27 66.181.183.135
Цөөхөн хэдхөн ахмадуудын тэтгэвэр нэмснээр ямар өөрчлөл гарах вэ дээ. Их мэдэмхийрэгч нар солиорч л байг. Тэдэнд аз таарвал тэтгэвэр тогтоолгох хүртэл наслах байх . Азгүй зарим нь үхнэ биз. Өөрийгөө мэддэг гэж битгий онгир. Чадал чинь хүрвэл ерөнхий сайд хийгээд үзээч.
Иргэн 2022-01-27 66.181.161.49
Манай эдийн засагчид, эрдэмтдийн хийж чаддаг ганц зүйл нь Хүн юм хийвэл түүнийг шүүмжлэх. Өөр юу чхийж чадахгүй, худлаа цэцэрхэх.
Зочин 2022-01-27 103.229.120.180
Тэтгэвэр нэмэх нь яажч бодсон зөвштэй. Ахмадууд бол хоол хүнсэндээл зоосоо зарцуулана шүү дээ. Ойрын жилд тэтгэвэр нэмэгдээгүй гэдгийг энэ мундаг эдийн засагч нар мэдэгүй юум байна шдээ…
Зочин 2022-01-27 192.82.90.20
Муухай амтай
Юмнууд дуугай л баы нэмж л байг та нарын хамаанаас байгаа биш дээ нэмэхгүй яах юм вэ турж үхэх юм уу хэт мэдэмхиырсэн балайруулж
Д
Зочин 2022-01-27 66.181.161.110
Манай Хуук ерунхийлкгчийн тарханы багтаамж юмдаа. Шууд нэмбэл дагаад л унэ усну!!! Бодлого хэрэгтэй
иргэн 2022-01-27 66.181.188.30
нэг юм болохоор Эдийн засагч нэртэй энэ хэдэн юмнууд дандаа ингэж шал худлаа Инфляци энэ тэр гэж Хуцаж байдаг ш дээ, Та нар тийм л юм бол Хөгжлийн Банкнаас Улс төржидын их Наядаар нь авч Үрэгдүүлсэн энэ их Мөнгөний талаар Яагаад ярьж бичихгүй бөйгаа юм, Энэ их алга болсон Мөнгө инфляцид нөлөөлөхгүй юу, Тэ,,,,,, Битгий тэгж Худлаа мэдэмхийрч бай,
Зочин 2022-01-27 150.129.143.44
Энэ юмны үнийг үндэслэлгүй нэмж байгаад хяналт тавьж зохицуулмаар байна цар тахал гарахаас бүүр өмнө ирсэн бараа хил гаалиас шалгаалахгүй үний өсөлтыг зохицуулмаар Тэр түрээслүүлэгч нар түрээслэгч нарын эрх ашигийг бодохгүй санасан үнэ хэлдэг .арга ядсан түрээслэгчид зөвшөөрдөг энэ бол дарангуйлал хүний амьдрах эрхэнд халдаж буй явдал Улсын боломж муу байна . Бид халамж нэхээд л зарим айл хүүхдийн мөнгө одонгий мөнгө хэн нэгэн нь тэтгэвэр зэргээр бараг Сая гаруй төгрөг
Зочин 2022-01-27 202.179.8.46
архи тамхины татвараа нэмж болно бас оффишор данстай хүмүүсийн мөнгө байна
ard 2022-01-27 202.9.46.148
лалрын нам нам дагасан б**с долоогчид өөриин мөнгөнөөсөө мөнгө өгөх гэж байгаа юм шиг хуцхаа боль мөнгөнии ханш унаал байгаа тэтгэвэриин 100k нэмсэнч ялгаагүй гарахгүй дуугаа нэм лалруудаа машиннии 2жилиин өмнөх зөврүү 10саяаар өмссөн байна байр бүүр өссөн малуудааа
Зочин 2022-01-27 150.129.143.210
Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны үнэ нэмэгдээд барахгүй ийм замаар инцфляцыг хэзээч шийдэхгүй.
aagii 2022-01-27 139.5.218.39
юмны үнэ дагаад л өснө, түүний оронд дулаан, цахилгааны зардлыг төлсөн нь дээр
Зочин 2022-01-27 103.26.194.169
Ene neg erguu uursdiiguu mundag ediin zasagch geed bodchihson hulgaich nar,olon doloon yam hutsj baihaa bolivol yaasan yam ahmaduudiin tetgever tetgemjiig nemeheer l inflyatsi ehesdeg gej hudal burj baihaa boli,uls ornuud ard irgediinhee tsalin tetgever tetgemjiig nemseer irsen odoo saihan l amidarch bn mongoloos hamaagui baga inflyatstai bn deer ueiin setgelgeeneesee salj chadahgui bol hudal hoshuu urguj humuus uimuulehee boli erguu malnuud
Зочин 2022-01-27 203.98.76.9
Импортын барааны үнэ ямар ч хянатгүй өссөнөөр инфляци нэмэгдээд тэтгэвэр хүрэлцэхгүй болоод байгаа. Дотоодын бүтээгдэхүүний үнэ инфляцид нөлөөлөхөөр нэмэгдээгүй Импотын барааны үнийн өсөлтийг гаалийн болон НӨАТ баримтуудаар ШӨХТГ хянах үндэслэлгүйгээр үнээ нэмсэн аж ахуйн нэгжийн орлогыг хурааж, өндөр хэмжээний торгууль ноогдуулж байж үндэслэлгүйгээр үнэ нэмдэг асуудлыг зогсоож чадна.
chek 2022-01-27 66.181.181.105
МАН ын байнгийн хэргэлдэг арга нь одоо ч тоох хүн олдохоо байжээ энэ мэт хувалзнуудын амь зуулга нь дуусаж байна даа
Зочин 2022-01-27 90.196.191.207
тэтгэврийн доод хэмжээг л 600 мянга болгочих хэрэгтэй нээх инфляцад нөлөөлөөд л төгрөгийн ханш унаад байхаар олон хүнийг хамаарахгүй нийгмийн эмзэг гэж болох хүмүүст чиглэсэн нь бодлого болно шүү дээ. ер нь одоо сарын 350 мянган төгрөгөөр хүн яаж хэвийн амьдарна гэж бодоод байгаа төр засаг ,эдийн засагчид вэ?
Зочин 2022-01-27 202.55.188.105
УИХ-ын гишуудэд егех 4, 4 тэрбумаа тэтгэвэр нэмэхэд зарцуул. Бас хэрэггуй хешее дурсгал барих зардлыг тесвеес хас. Бариал нураагаал байдаг тийм хэрэггуй юманд ечнеен их херенге тесевледег байж ард тумэн нь гэдэс елгелен байхад хайхрахгуй байна гэдэг чинь юу гэсэн уг вэ.
zochin 2022-01-27 66.181.180.67
Бүгд тэтгэвэр авч байгаа биш, тэтгэвэрээ сайн нэмж чадах биш, инфляцийн өсөлтөд шалтай нөлөө байхгүй. Ийм эдийн засагч нар байх гэж
Зочин 2022-01-27 124.158.65.2
нэмэх шаардлагатай. яахаараа өөрсдөө ашиггүй төсөлд мөнгө үрээд тэтгэвэр нэмдэггүй юм. инфляцийн зөрүүг даруй олгомоор байна.
zochin 2022-01-27 66.181.176.141
hadgalamjiin huunees ugaas 10% avch bga. deer n hadgalamjiin huu buursan, deeer n avah tatvaraa dahin nembel humuus hadgalamjaa tataj buh bank dampuurna. bankuud haggalamjiin huugee nam buulgasan ch zeeliin huugee ogt buuruulaagui tsom bayajaij baihad eniig olj harah ediin zasagch alga uu Mongold.
ахмад 2022-01-27 150.129.142.134
Бүү дэмийцгээ.Тэтгэвэр нэмэхгүйгээр сайн сайран эдийн засгийн өсөлтийг бий болгодог арга кхи юу байсийм.Цалин,тэтгэврийг нэмэхтйг эсрэг байгаа хүмүүс бол ард түмгээ мөнхийн ядуу тарчигт оруулж улсаа баялгаа цөлмөх харьжсан сэтгэлтэй хартйнхний гар хөлүүд шүү Монголын ард түмэн тууштай тэмцэнээ.
Зочин 2022-01-27 64.119.24.21
Тэтгэвэр тэтгэмж нэг дахин нэм гэж туйширч,гуугчиж байгаа хүмүүс бол сөрөг хүчин ялангуяа АН-ын этгээдүүд, Тэд эдийн засагт түүнийг хэрэгжүүлэх боломж хүнд байгааг хэнээс ч илүү мэдэж байгаа. Иймд энэ хүнд байдлыг ашиглан цалин тэтгэвэр тэтгэмж нэмэхийг зориуд дэвэрлэж, төрийг хүнд байдалд оруулах, ард олны дунд нэр төрийг нь унагах,нөгөө талаар ард олонд хайртай болж жүжиглэн нэр төрөө өргөхийг оролдож байна.СЯ маш сайн тооцож,имфляцад бага нөлөөлөх боломжийг хайх хэрэгтэй. Иргэд ойлгоно.
Зочин 2022-01-27 103.26.194.169
Mun h****** avilgachin n**** chamd l avch baigaa avilga hangalttai baigaa
Зочин 2022-01-27 192.82.92.44
"Нэг дахин нэмнэ"" гэдэг үгнийхээ учрыг олчоод дараа нь хөлсний бичээч бол. МАН хөлсний бичээч ажилд авахдаа ядаж шалгадаггүй юм уу, та нарын л нэр хүндний асуудал шүү.
Зочин 2022-01-27 192.82.76.103
онцгошй татвараа нэмээч ээ. архинд хордож тамхинд уушиг зүрхгүй болж дууслаа
Зочин 2022-01-27 103.80.210.183
зүгээр явж байгаа хүн хүртэл нөгөө муухай хиймэл хорт утааг нь уушиглаад даврхар хордоод байна.
Зочин 2022-01-27 66.181.183.115
архины үнэ нэмснээр хүмүүс архи уухаа болих юм уу? Ямар тэнэг мал вэ чи
Зочин 2022-01-27 202.9.40.40
Инфляц энэ жил, ирэх жил өсөлттэй гарна гэж ОУВС-гийн судалгаанд гарсан байна. Тэтгэвэр нэмэхгүй ч гэсэн инфляц өссөөр байх нь. Тэтгэвэр гэлтгүй цалин нэмэхгүй бол яаж ирэх хоёр жилийг барнаа?
Зочин 2022-01-27 202.21.109.57
Архи тамхи согтууруулах ундааны татварыг 2 дахин нэмээд мөнгөөр нь тэтгэвэрээ нэмээ
Зочин 2022-01-27 203.91.115.54
350 мянгаар ахмадууд минь яаж ч хэмнээд амьдрах боломж бүр байхгүй байна шүү дээ