АНУ ба Хятадын технологийн дайн | News.MN

АНУ ба Хятадын технологийн дайн

АНУ ба Хятадын технологийн дайн

АНУ ба Хятадын технологийн дайн

АНУ-ын “Micron” компани энэ оны сүүл гэхэд Шанхай дахь “DRAM” технологийн чип үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ. “DRAM” технологи гэдэг нь “Динамик санамсаргүй хандалтын санах ой” гэсэн утгатай бөгөөд компьютерт хэрэглэдэг хагас дамжуулагчийн түгээмэл төрөл юм. Тус компанийн 150 хятад инженерийг АНУ юм уу Энэтхэг рүү шилжүүлэх болжээ. Хэрвээ тэд хүсвэл цагаачлах эрхтэй болох юм байна.

“DRAM” инженерийн багийнхан 2022 оны арванхоёрдугаар сар гэхэд Шанхайн чип загварчлалын төвөөс чөлөөлөгдөнө гэж мэдэгдлээ. Дэлхий даяар 43 мянга орчим ажилтантай “Micron ” компани ийм шийдвэр гаргаж буй үндэслэлээ нарийн тайлбарлаагүй байна. Магадгүй энэ үйлдэл нь Хятадын өрсөлдөгчдөд технологио алдахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ гэж шинжээчид дүгнэжээ. Мэдээж хоёр улсын хооронд улам ширүүсч буй технологийн өрсөлдөөн үүнд нөлөөлж буй.

“Micron” нь АНУ, Сингапур, Япон, Тайвань, Итали, Хятад, Энэтхэг, Герман зэрэг улсуудад судалгаа, хөгжлийн төвүүдтэй. АНУ-ын чип үйлдвэрлэгч олон компаниуд өөрсдийн багаа Хятадаас бусад улсад байрлуулахаар сонгосон бөгөөд “Micron” ч энэ жишгийг дагаж байна.

“Шанхай дахь “Micron” компанийн салбар нь 300 ажилтантай. Эдгээр ажилтныхаа тал хувийг алдах болж байна. Бусад чип үйлдвэрлэгчид ч чадвартай ажилтнуудыг өндөр цалингаар тогтоож ажиллуулж байгаа энэ үед “Micron” компанийн шийдвэрт гайхаад байх зүйл үгүй” гэж Хятадын хагас дамжуулагчийн зах зээлийн бизнес эрхлэгч Чен Ран хэлжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-27 213.87.159.143

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-27 64.119.24.204

mongolchuud ene tehnolgiin dand oroltsmoor bnaa zaluusaaaaaa

Avatar

Jizdakuuuuud 2022-01-27 66.181.181.121

Hhahahha dain geed bichij chadahgui baij bizdaaaaa chinnnn Uher mongolchuudiin hen toodog yum bizdaaaa nislel hot ulaanbaatar gazar uhaj baadag bizdakuuud baij hahhaha lalruuuud

Avatar

Залуус 2022-01-27 64.119.23.67

Чадахгүй ээ.харсан сонссоноо хүсэж л чадна

Avatar

Зочин 2022-01-27 192.82.74.17

Хятадыг зах зээл гэж харахаас биш, үйлдвэрлэгч болгох хэрэг байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж