Аргентины нуур Ангарагийн тухай ярьж өгнө

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Аргентины нуур Ангарагийн тухай ярьж өгнө


Аргентины хэсэг эрдэмтэд Диаманте (Diamante) гэх маш бага хүчилтөрөгчтэй, галт уулын тогоон дахь 4,6 мянган метрын өндрийн нуурын усанд амьдардаг хэдэн сая нянг олжээ.

Нянгийн амьдрах орчин нь дэлхийд амьсгалдаг амьд организм гарч ирсэн үетэй маш төстэй. Тэр нь манай гаригийн амьдрал бий болсон нөхцөлийн тухай болон Ангараг мэтийн бусад гаригуудын талаар чухал мэдээлэл өгнө. “Бусад гаригт амьдрал байгаа эсэхийг судалдаг астробиологи гэх шинжлэх ухаанд энэ нээлт их чухал” гэж Тукуман  мужийн шинжлэх ухаан ба техникийн судалгааны үндэсний зөвлөлийн (National Scientific and Technical Research Council in Tucuman province)  микробиологч Мариа Еугениа Фариас (Maria Eugenia Farias) ярьж байна.

Экстремофил гэх эдгээр нянгууд дэлхийн бусад газраас олдож байсан бөгөөд өөх тослогийг  задалдаг тул түүнийг ариутгалд өргөн ашиглаж болох юм. Гэвч Фариасын хэлснээр полиэкстремофил гэж нэрлэгдсэн эдгээр нянгууд хамгийн хүнд нөхцөлд амьдрах чадвартай гэнэ. Нуурын усанд ердын ундааны усныхаас 20 мянга дахин их мышьяк агуулагддаг ба усны хэм нь 0 градусаас доогуур. Гэхдээ давс ихтэй учир нуур хөлддөггүй. Нянгийн ДНК ийм хүнд нөхцөлд амьдрахын тулд хувирч иржээ. Тэр нь ч бас эмийн аж үйлдвэрт тус болох ёстой аж. Одоо эрдэмтэд түүний колонийн ДНК-ийн гинжийг  үзэхийн тулд метагоноор нянг гарган авах ажиллагаандаа хөрөнгө хайж байгаа ажээ. Судалгааны үр дүнд Аргентин эдгээр нянгаас антиоксидент ба энзим үйлдвэрлэх чухал патентын эзэн болох юм байна.

Сануулахад, Миланы их сургуулийн (University of Milan) эрдэмтэд сальмонелла хорт хавдартай тэмцэхэд хэрэгтэйг тогтоогоод байна. Туршилтаар сальмонелла өвчингөө гаргадаггүй сальмонеллагийн нянгийн тусгай төрөл нь хорт хавдрын эсрэг дархлалыг нэмэгдүүлдэг байна. Тэр нянгууд хорт хавдрын эсийг устгаад хавдрыг цааш явах замыг нь хаадаг болох нь тогтоогдлоо. Хорт хавдрыг эмчилэх энэ шинэ аргыг Италийн эрдэмтэд лабораторийн хулгана дээр дараа нь хүнээс авсан хорт хавдрын эс дээр амжилттай туршаад байгаа гэнэ. Ирэх жилийн тавдугаар сараас мэргэжилтнүүд энэ технологийг өвчтөнүүд дээр турших гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж