"ОХУ устөрөгчийн эрчим хүчний том экспортлогчдын нэг болно"

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

"ОХУ устөрөгчийн эрчим хүчний том экспортлогчдын нэг болно"

"ОХУ устөрөгчийн эрчим хүчний том экспортлогчдын нэг болно"

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригт Италийн бизнесментэй уулзахдаа Орос улс 2035 он гэхэд дэлхийн устөрөгчийн эрчим хүчний хамгийн том экспортлогчдын нэг болох бэлтгэл ажлаа эхэлж байна гэж мэдэгджээ.

Путин “Хүлэмжийн хийн ялгаруулалт багатай устөрөгч үйлдвэрлэх, түүнийг эрчим хүч, тээвэр, аж үйлдвэрт ашиглах туршилтын төслүүдийг ойрын жилүүдэд хэрэгжүүлж эхлэх боломжтой” гэж хэлсэн байна.

Оросын удирдагч мөн "Сүүлийн үед Орос улс нүүрстөрөгч багатай эдийн засгийн шилжилт бий болгох хэд хэдэн чухал алхмууд хийсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр "Бид 2060 он гэхэд нүүрстөрөгчийг тэг хувьд хүргэж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг нэгэн зэрэг хадгалахаар төлөвлөж байна. Та үүнийг мэдээж сонссон, би ч бас энэ тухай ярьсан" гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж