Уур амьсгалын өөрчлөлт кофены тариалалтад хэрхэн нөлөөлөв?

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлт кофены тариалалтад хэрхэн нөлөөлөв?

Уур амьсгалын өөрчлөлт кофены тариалалтад хэрхэн нөлөөлөв?

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад ирэх жилүүдэд арабика үрийн кофены тариалалт улам багасах төлөвтэй байгааг “Plos one” шинжлэх ухааны сэтгүүлд онцолжээ. Уг сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас харвал 2050 он гэхэд кофе тариалалтын нөхцөл байдал одоогийнхоос нэлээн өөрчлөгдөх аж. Хэт халуун цаг агаар нь кофены ургамал тариалахад хүндрэл учруулдаг байна.

Одоогоор кофе тариалалтад хамгийн тохиромжтой бүс нутгуудад Төв болон Өмнөд Америк, Бразил, Зүүн өмнөд Азийн зарим хэсгүүд орж байна. Эдгээр бүс нутгуудын дийлэнхэд уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй юм.

Судалгааны ажлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт нь кэшью самар болон авокадо тариалалтад нөлөөлөх эсэхийг мөн судалжээ. Эдгээр зүйлсийн хувьд эсрэгээрээ температурын өсөлт ургах боломжтой шинэ орчин ч үүсгэж болзошгүй гэж үзсэн байна. Харин кофены тариалалт хамгийн эмзэг болох нь уг судалгаагаар батлагджээ.

Робуста үр нь арабикагаас чанар муутай гэдэг боловч арга ядсан тохиолдолд байж болох "хувилбар" юм. Мөн кофе тариалагчид цоо шинэ өөр бүс нутагт үйлдвэрлэлээ явуулж бас болно.

Арабика үрийг бидний сайн мэдэх “Starbucks” болон бусад томоохон кофе борлуулагчид ашигладаг. Зарим компаниуд өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зориулаад аль хэдийнэ арга хэмжээ аваад эхэлжээ. Тухайлбал, “Starbucks” уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шинэ сортын кофены ургамлыг тариаланчдад тарааж, тариалангийн талбайг нь хамгаалах чиглэлээр ажиллаж буй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж