АНУ-ын тал Хятадын 44 нислэгийг түр зогсоож хариу барьжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын тал Хятадын 44 нислэгийг түр зогсоож хариу барьжээ

АНУ-ын тал Хятадын 44 нислэгийг түр зогсоож хариу барьжээ

АНУ-ын Тээврийн яам (DOT) нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сарын эцэс хүртэл Хятадын агаарын тээврийн компаниудын Хятад руу чиглэсэн 44 нислэгийг түр зогсоосноо өнгөрсөн Баасан гаригт зарласан. Энэ нь Хятадын Иргэний нисэхийн удирдах газар (CAAC) өмнө нь АНУ-ын 44 удаагийн нислэгийг цуцалсантай ижил шийдвэр юм. Энэхүү хязгаарлалтыг Air China Ltd., China Eastern Airlines Corp., China Southern Airlines Co., Xiamen Airlines зэрэг компаниудад тавих ажээ.

Хятад улсын түр зогсоосон нисэх онгоцуудын ихэнх нь Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудлаас ирсэн байна. Хоёр улсын агаарын тээврийн маргаан CAAC-ийн "таслуур" дүрмээс  улбаатай. Тус дүрэм нь хэрэв хил нэвтрэн ирсэн 5-9 зорчигчиоос Covid-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан тохиолдолд агаарын тээврийн чиглэлийг хоёр долоо хоног түдгэлзүүлэх шаардлагатай.

Мөн 10-аас дээш зорчигчийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд түдгэлзүүлэх хугацаа дөрвөн долоо хоног хүртэл үргэлжлэх нь. Тиймээс дүрмийн дагуу Хятадын тал АНУ-ын 44 нислэгийг түр зогсоожээ. DOT энэ асуудлаар Хятадын засгийн газарт удаа дараа эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж