ЭМЯ: 2273 тохиолдол батлагдаж, 93 хүний бие маш хүнд байна

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 2273 тохиолдол батлагдаж, 93 хүний бие маш хүнд байна

ЭМЯ: 2273 тохиолдол батлагдаж, 93 хүний бие маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 2273 шинэ тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 807 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

Батлагдсан тохиолдлын 1183 нь Улаанбаатарт, 1090 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 170 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 11255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 937 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 93 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59737 болж нэмэгджээ.

Цар тахлын халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2029 хүн эндээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж