“Moncler” брэнд үслэг эдлэлээс татгалзана | News.MN

“Moncler” брэнд үслэг эдлэлээс татгалзана

“Moncler” брэнд үслэг эдлэлээс татгалзана

“Moncler” брэнд үслэг эдлэлээс татгалзана

Италийн тансаг зэрэглэлийн “Moncler” брэнд 2024 он гэхэд амьтны үс үйлдвэрлэлдээ ашиглахаас бүрэн татгалзахаа мэдэгдэв. “Moncler” брэнд нь “Nordstrom”, “Canada Goose” гэсэн акулуудын араас удаалдаг бөгөөд бүтээгдэхүүний үнийн хувьд голчлон 1000 ам.доллараас эхэлдэг.

Италийн амьтны эрх хамгаалагч “LAV” байгууллагатай хамтран ажиллаж буй тэд энэ оноос эхлэн үслэг эдлэлийн татан авалтаа зогсоож, 2023 оны намар, өвлийн цуглуулгадаа хамгийн сүүлийн үслэг загваруудаа танилцуулахаа мэдэгдэв.

“Moncler”-ийн уг мэдэгдэл жирийн үйлчлүүлэгчдээс эхлээд амьтны эрхийн төлөө тэмцэгчид, тэр байтугай муж, хотын захиргаа хүртэл үслэг эдлэлээс татгалзах бодлого баримталж буйтай холбоотой. Энэ бодлогын хүрээнд Итали улсад өнгөрсөн жилээс эхлээд “Armani”, “Prada”, “Versace”, “Valentino”, “Gucci” зэрэг том брэндүүд бүгд үслэг эдлэлээс татгалзсан.

“Moncler” брэнд хүмүүнлэг загварын салбартай хөл нийлүүлж буйд бид баяртай байна” гэж Олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэгийн Загварын бодлого хариуцсан захирал хэлжээ.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-27 213.87.159.143

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

mgl ch gesen 2022-01-27 126.253.132.204

mongol ch gesen hurdan iim zuiliig uhaardag uls boloosoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж