Лос-Анжелес Лэйкерс багийн домогт сагсчин Коби Брайант хоёр жилийн өмнө охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан. Ослын газарт тэдний хүрэл хөшөөг босгож, дурсгалыг нь мөнхөлжээ. Цаг агаарын нөхцлөөс болж нисдэг тэрэг нь Лос-Анжелес хотын Калабасасын уулархаг хэсэгт осолдсоноор Коби, Жианна охин нараас гадна өөр долоон хүн амь үрэгдсэн билээ.
Тэдний хөшөөг Лэйкерс багийн өмсгөлтэйгөөр, Коби охиныхоо мөрөн дээр гараа тавьж, халуун дулаанаар инээмсэглэн ярилцан алхаж буйгаар дүрсэлсэн байна. Харин Жианнаг гартаа сагсны бөмбөг барьснаар урлажээ. Хөшөөг тэдний өндөртэй ижил хэмжээтэйгээр бүтээсэн байна. Ослоор нас барахдаа Жианна Брайант ердөө 13 настай байсан юм.
Энэхүү хөшөөг барьсан хэсгийг дурсгалын цогцолбор болгож хөгжүүлэх зөвшөөрлийг Лос-Анжелес хотын захиргаанд гаргажээ.
Осол гарахад Коби 41 настай байв. Тэрбээр Мамба спортын академид зохиогдсон залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг зорин нисч явахдаа 2020 оны нэгдүгээр сарын 26-нд осолдсон. Ослоор Оранж эргийн коллежийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жон Алтобелли эхнэр, охины хамт, Жианнагийн багийн гишүүн Кристина Маусер, Пэйтон Честер ээжийнхээ хамт, нисдэг тэрэгний нисгэгч Ара Зобаяан нар амь үрэгджээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Зочин 2022-01-27 213.87.159.143
* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-27 202.9.46.33
Гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийн тулд байрлуулсан хөшөөгөө нар жаргахаар буцаан авсан гэнэ
Зочин 2022-01-27 202.21.108.54
ХӨДӨӨ ГАЗАР ШУВУУНЫ САНГАСААР ДҮҮРСЭН СУУДАЛ БЭЛДЖДЭЭ …ККК
Зочин 2022-01-27 202.21.108.54
ЗА ЗА БӨМӨГ ТОГЛОДОГ Л НӨХӨР БИЗДЭЭ ЮУН СҮРТЭЙ ХӨШӨӨ МӨШӨӨ ВЭ? ККК
Зочин 2022-01-27 202.21.108.48
Ингэж хүн үрэгдсэн газар хөшөө барих муу байдаг гэсэн. Тухайн ослын эрчмийг сэргээдэг гэж зөн билэгтэнүүд ярьдаг юм билээ.
Зочин 2022-01-27 202.9.46.33
За тэгвэл МАН ын байр бас тиймшдээ
Дэнжийн 1000 Батаа 2022-01-27 178.176.77.48
Урэгдсэн бусад хумуус нь ер хамаагуй юм байх даа