Кобиг охиных нь хамт ослын газарт “мөнхлөв”

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Кобиг охиных нь хамт ослын газарт “мөнхлөв”

Кобиг охиных нь хамт ослын газарт “мөнхлөв”

Лос-Анжелес Лэйкерс багийн домогт сагсчин Коби Брайант хоёр жилийн өмнө охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан. Ослын газарт тэдний хүрэл хөшөөг босгож, дурсгалыг нь мөнхөлжээ. Цаг агаарын нөхцлөөс болж нисдэг тэрэг нь Лос-Анжелес хотын Калабасасын уулархаг хэсэгт осолдсоноор Коби, Жианна охин нараас гадна өөр долоон хүн амь үрэгдсэн билээ.

Тэдний хөшөөг Лэйкерс багийн өмсгөлтэйгөөр, Коби охиныхоо мөрөн дээр гараа тавьж, халуун дулаанаар инээмсэглэн ярилцан алхаж буйгаар дүрсэлсэн байна. Харин Жианнаг гартаа сагсны бөмбөг барьснаар урлажээ. Хөшөөг тэдний өндөртэй ижил хэмжээтэйгээр бүтээсэн байна. Ослоор нас барахдаа Жианна Брайант ердөө 13 настай байсан юм.

Энэхүү хөшөөг барьсан хэсгийг дурсгалын цогцолбор болгож хөгжүүлэх зөвшөөрлийг Лос-Анжелес хотын захиргаанд гаргажээ.

Осол гарахад Коби 41 настай байв. Тэрбээр Мамба спортын академид зохиогдсон залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг зорин нисч явахдаа 2020 оны нэгдүгээр сарын 26-нд осолдсон. Ослоор Оранж эргийн коллежийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жон Алтобелли эхнэр, охины хамт, Жианнагийн багийн гишүүн Кристина Маусер, Пэйтон Честер ээжийнхээ хамт, нисдэг тэрэгний нисгэгч Ара Зобаяан нар амь үрэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж