Хойд Солонгосын “.kp,”-ээр төгсдөг сайтууд удаа дараа үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дээрх сайтуудын үйл ажиллагаа үе үе тасалдсаар байгаа юм. Мөн нэгдүгээр сарын 25-ны өдөр өглөөний зургаан цагаас хойш Хойд Солонгосын сүлжээ тасарч, холбогдох боломжгүй болсон хэмээн "NK News" мэдээлжээ.
Сүлжээ тасралт хэдэн цагийн турш үргэлжилсэн ба Хойд Солонгосын мэдээллийн технологийн дэд бүтцэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах (DDOS) халдлагад өртсөн гэж кибер аюулгүй байдлын судлаач Жунаде Али NK News-т ярьжээ.
Судлаачдын үзэж байгаачлан, Хойд Солонгосын сүлжээ тасалдах явцаас үүдэн улс төрийн мэдээллүүд алдагдаж болзошгүй бөгөөд энэ хэвээрээ тасалдсаар байвал кибер аюулгүй байдлын судалгаа явуулах шаардлагатай болох аж.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ