Хийн хоолойн төсөл дээр ажиллах монгол ажилчдыг бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Хийн хоолойн төсөл дээр ажиллах монгол ажилчдыг бэлтгэнэ

Хийн хоолойн төсөл дээр ажиллах монгол ажилчдыг бэлтгэнэ

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эцэслэн баталсан билээ.

Тус төсөлд оролцогч талын төлөөлөгч, “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асеев энэхүү төсөл манай хоёр орны хувьд их чухал ач холбогдолтойг тэмдэглээд, ТЭЗҮ эцэслэн батлагдсанаар энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн инженер-техникийн судалгаа шинжилгээний ажилдаа орох боломж бүрдэж байгааг хэлжээ. Тэрбээр "Төслийн барилга угсралт, материал нийлүүлэх ажилд Монголын компаниуд оролцох боломжтой. Төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монгол Улсаас буюу дотоодоос хангана" гэж мэдэгдэв.

Эхний ээлжид нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг монголчуудаас буюу Монголын компаниудаас бүрдүүлэх аж. Цаашдаа бүтээн байгуулалтын ажиллагаа өргөжиж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дээр дурдсанаар нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулах юм байна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.

Хий дамжуулах хоолойн төслийн талууд гуравдагч оролцогч БНХАУ-ын талтай хуваарийн дагуу уулзаж ярилцан, хэлэлцээгээ үргэлжлүүлж буй юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавьж буй байгалийн хийн хоолой нь ОХУ-ын хувьд хоёр дахь том төсөл учир Оросын тал энэхүү төсөлд ихээхэн ач холбогдол өгч буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж