Хойд Солонгос Японы тэнгис рүү хоёр пуужин харвасан талаар Пүрэв гаригт Өмнөд Солонгосын арми мэдээлжээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний үзэж буйгаар, уг пуужингууд нь ойрын тусгалтай пуужингууд бөгөөд Хамгённамдо мужаас харвасан гэж “Yonhap” агентлаг мэдээлэв.
"Kyodo" агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын харвасан пуужингууд Японы тэнгис дэх эдийн засгийн онцгой бүсийн гадна тусчээ.
Хэрэв пуужингууд харвасан мэдээлэл батлагдвал тус улсаас он гарснаас хойш зургаа дахь удаагаа пуужин харвасан тохиолдол болох юм. БНАСАУ энэ сарын эхээр тактикийн удирдлагатай пуужин болон төмөр замын пуужингийн систем, мөн хөөрсний дараа маневр хийх чадвартай хэт авианы пуужин туршсан билээ.
Эх сурвалж: YONHAP, TASS, KYODO
Холбоотой мэдээ