Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Цаг уур галзуурчээ


Фото: ISRA.com/AP

Энэ 2010 оны долдугаар сар сүүлийн жилүүдийн хамгийн дулаан сар болон өмнө тогтоогдсон агаарын хэмийн бүх дээд амжилтуудыг эвдлээ. Ер нь бол 2010 он өнгөрч буй арван жилийн хамгийн халуун жил болох төлөвтэй. Мөн энэ оныг байгалийн ер бусын сүйрлүүд дагалдаж байгаа нь бас нэг дээд амжилт  юм.

Жишээлбэл, 1998 оны зун бас л ийм халуун байсан ч үер, гал түймэр ба бусад сүйрлийг дагуулаагүй билээ. Энэ жилийн хувьд мөсөн голуудын хайлалт хамгийн өндөр байгаа.

Агаарын хэмийн ажиглалт 100 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш ийм цаг агаар бүртгэгдэж байсангүй. Цаг уурчид үүнийг даяарчлалын дулаарлын шууд үр дагавар гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж