Сүүлийн хэдэн арван жилд гараагүй циклон Фижийг дайрлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Сүүлийн хэдэн арван жилд гараагүй циклон Фижийг дайрлаа

Арлын улс Фижийг циклон дайрах
мэдээллийг урьдчилан авсан учраас эрх баригчид нь цаг алдалгүй 6000
гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, сургууль, албан байгууллагуудыг хааж
чадсан байна. Ням гаригийн орой Фижийн хойд хэсгээр циклон орж ирэхэд
салхины хурд нь 205 км/цаг байсан ба зарим үед ширүүсэн 280 км/цаг-т
хүрч байлаа. Цахилгаан дамжуулах шугам тасарч, зарим суурин усанд
автсан байна. Фижийн нийслэл Сува хотод арлын 850 мянган хүний бараг
тал хувь нь амьдардаг ба түүгээр 15-ны өдөр циклон дайрч эвдрэл
учруулсан байна. Салхины хурд улам нэмэгдэж байгааг цаг уурчид мэдээлж
байна. Одоогоор нэг хүн амь үрэгдсэн мэдээ байгаа юм. “Томас” гэж
нэрлэгдсэн энэхүү циклон 1972 онд тус арлын 180 хүний амийг авсан
“Бебе” шуургатай адил хэмжээний хүчтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж