Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна | News.MN

Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна

Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна

Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт  төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,332.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өсчээ. Тус салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогыг бүтээгдэхүүн тус бүрээр харуулвал зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй буюу нийт орлогын 63 хувийг бүрдүүлсэн байна. 2021 онд салбарын төсөвт оруулсан орлого өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өссөн нь зэс, алт, төмөр, цайр, хайлуур жонш зэрэг ашигт малтмалын үнэ өсөлттэй байсантай холбоотой юм.

2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт олборлох салбар 3,845.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс

-зэс 2,421.8 тэрбум төгрөг,

-нүүрс 756.9 тэрбум төгрөг,

-алт 227.3 тэрбум төгрөг,

-төмөр 173.4 тэрбум төгрөг,

-хайлуур жонш 108.8 тэрбум төгрөг,

-цайр 104.4 тэрбум төгрөг,

-бусад ашигт малтмал 52.9 тэрбум төгрөг байна.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,322.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

-зэс 1,299.3 (2.2 дахин) тэрбум төгрөг,

-төмөр 83.1 (92.0%) тэрбум төгрөг,

-цайр 70.2 (3.0 дахин) тэрбум төгрөг,

-хайлуур жонш 65.5 (2.5 дахин) тэрбум төгрөг,

-алт 53.3 (30.7%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд: нүүрс 227.2 (23.1%) тэрбум төгрөг, бусад 21.6 (29.0%) тэрбум төгрөг байна.

2021 онд зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 114.7 хувийн биелэлттэй гарчээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар манай улс 28,686.6 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилийн боомтуудаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хаасантай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тасалдал үүсч, 2021 оны байдлаар нийт 16,137.1 мян.тн нүүрс экспортолсон нь 56.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зэсийн баяжмалын экспортын тухайд, 1.118.4 мянган тонныг экспортлохоор тусгасан бол оны эцсийн байдлаар 1,282.5 мянган тонныг экспортод гаргаснаар гүйцэтгэл 114.7 хувь буюу төлөвлөгөө даван биелжээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар манай улс 28,686.6 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилийн боомтуудаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хаасантай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тасалдал үүсэж, 2021 оны байдлаар нийт 16,137.1 мян.тн нүүрс экспортолсон нь 56.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнгөрсөн онд 7,993.2 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол жилийн эцсийн байдлаар 7,106.2 мян-тн-ыг гаргаж, гүйцэтгэл 88.9 хувьтай гарав. Өнгөрсөн онд 20.0 тн алт худалдан авахаар төлөвлөж, Монголбанк оны эцэст 20.8 тн алт худалдан авснаар гүйцэтгэл 104 хувийн биелэлттэй байна.

Газрын тосны экспортын гүйцэтгэл 79.5 хувь, цайрын хүдэр, баяжмалын экспорт 94.5 хувь, хайлуур жошны хүдэр, баяжмалын экспорт 90.3 хувийн тус тус гүйцэтгэлтэй гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2022-01-27 119.40.98.106

БААБАР.МН дээр Оргилмаа-гийн бичсэнийг уншаа. Эрдэнэтээс илүү зэс гаргадаг ОТ гэдэг компани монголд Эрдэнэтээс 3 дахин бага татвар төлдөг. Удахгүй гүний уурхай ашиглалтад орохоор монголд төлөх татвар 3 дахин нэмэгдэнэ гэж засаг рекламдав. Тэр үед ОТ сая нэг Эрдэнэтийн дайны татвар төлөх юм бна. Харамсалтай нь экспортлох зэсийн нийт хэмжээ Эрдэнэтээс 3-5 дахин ихийг гаргаж байх болно. 2009 оны гэрээг сайжруулахгүйгээр юу ч амжихгүй ээ…

Avatar

Зочин 2022-01-27 213.87.159.143

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Африкийн отог омгоос ч дор сэтгэж амьдрахаа л больмоор бна даа... Яая даа байз... Чойномын халаглаж байсан үеээс 7 дор бна... 2022-01-27 119.40.98.106

Өвөг дээдсээс үлдээсэн өвийг үрэн таран хийж буй архичин шиг амьдрахаа болъё. 600 тэрбум ордын 400 тэрбумыг нь хүнд зүгээр өгөөд, дээр нь өөрийн ноогдох хувьд харгалзах зардлаа бүрэн хариуцаад, дээр нь тэр нөхрөөс авах татвараа бараг 10 дахин хөнгөлчихдөг ийм тэнгэрийн умдаг Гадаадын хөрөнгө оруулалт авч, ингэж амьдрахаа болъё тэгэх үү.

Avatar

Зочин 2022-01-27 103.26.194.169

chi shar hadandaa nen darui hevtbel zugeer shuu

Avatar

Оноч 2022-01-27 119.40.98.106

Хүн доромжилж байхаар чи хүнд ганц тустай наадах чинь ийм гэдэг өгүүлбэр, факт баримт хэлж чадах уу.. чадахгүй шд. Чамд коммент бичиж харлуул гээд хэдэн халтар цаас өгч бна… Амьдралд чинь хүрэх үү? чадваргүй чам шиг хүнийг 2 идүүлэхгүй, хоосон хонуулахгүй юм чулуудаад цаана чинь эх орныг чинь бүхэлд нь самарч бна.

Avatar

Зочин 2022-01-27 72.196.192.250

Onochoo chi Orosiin tagnuul, vhvel taarna !

Avatar

Onoch 2022-01-27 66.181.161.44

Чи Рио-н тагнуул. чи харин амьд яваад үр хүүхэд чинь амьдрах монголоо заавал үзчээд яваарай.

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж