Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна

Зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй байна

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт  төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,332.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өсчээ. Тус салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогыг бүтээгдэхүүн тус бүрээр харуулвал зэсийн баяжмалын экспортын орлого хамгийн өндөр дүнтэй буюу нийт орлогын 63 хувийг бүрдүүлсэн байна. 2021 онд салбарын төсөвт оруулсан орлого өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өссөн нь зэс, алт, төмөр, цайр, хайлуур жонш зэрэг ашигт малтмалын үнэ өсөлттэй байсантай холбоотой юм.

2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт олборлох салбар 3,845.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс

-зэс 2,421.8 тэрбум төгрөг,

-нүүрс 756.9 тэрбум төгрөг,

-алт 227.3 тэрбум төгрөг,

-төмөр 173.4 тэрбум төгрөг,

-хайлуур жонш 108.8 тэрбум төгрөг,

-цайр 104.4 тэрбум төгрөг,

-бусад ашигт малтмал 52.9 тэрбум төгрөг байна.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,322.6 тэрбум төгрөг буюу 52.4 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

-зэс 1,299.3 (2.2 дахин) тэрбум төгрөг,

-төмөр 83.1 (92.0%) тэрбум төгрөг,

-цайр 70.2 (3.0 дахин) тэрбум төгрөг,

-хайлуур жонш 65.5 (2.5 дахин) тэрбум төгрөг,

-алт 53.3 (30.7%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд: нүүрс 227.2 (23.1%) тэрбум төгрөг, бусад 21.6 (29.0%) тэрбум төгрөг байна.

2021 онд зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 114.7 хувийн биелэлттэй гарчээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар манай улс 28,686.6 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилийн боомтуудаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хаасантай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тасалдал үүсч, 2021 оны байдлаар нийт 16,137.1 мян.тн нүүрс экспортолсон нь 56.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зэсийн баяжмалын экспортын тухайд, 1.118.4 мянган тонныг экспортлохоор тусгасан бол оны эцсийн байдлаар 1,282.5 мянган тонныг экспортод гаргаснаар гүйцэтгэл 114.7 хувь буюу төлөвлөгөө даван биелжээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар манай улс 28,686.6 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ хилийн боомтуудаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хаасантай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тасалдал үүсэж, 2021 оны байдлаар нийт 16,137.1 мян.тн нүүрс экспортолсон нь 56.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнгөрсөн онд 7,993.2 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол жилийн эцсийн байдлаар 7,106.2 мян-тн-ыг гаргаж, гүйцэтгэл 88.9 хувьтай гарав. Өнгөрсөн онд 20.0 тн алт худалдан авахаар төлөвлөж, Монголбанк оны эцэст 20.8 тн алт худалдан авснаар гүйцэтгэл 104 хувийн биелэлттэй байна.

Газрын тосны экспортын гүйцэтгэл 79.5 хувь, цайрын хүдэр, баяжмалын экспорт 94.5 хувь, хайлуур жошны хүдэр, баяжмалын экспорт 90.3 хувийн тус тус гүйцэтгэлтэй гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж