Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Эрх чөлөөний ТЭМЦЭГЧ

Эрх чөлөөний ТЭМЦЭГЧ

NEWS агентлаг энэ удаа "ХҮМҮҮС" буландаа Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнийг онцолж байна. Тэрбээр 2016 оны тавдугаар сарын 20-нд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Тайванийн эрх чөлөөний төлөө зогсолтгүй тэмцсээр байгаа билээ.

Цайгийн замнал

Цай 1956 оны наймдугаар сарын 31-нд Тайванийн Тайпей хотод төржээ. Тэрбээр авто засварын газрын эзэн Цай Чие Шен болон эхнэр Чанг ЧинФонг нарын бага охин буюу арван нэг дэх хүүхэд болж мэндэлсэн байна. Эцэг Цай Чие Шен өмнө нь гурван эхнэртэй байсан ба Цайгийн ээж дөрөв дэх эхнэр нь аж. Эцэг, эх нь нэр сонгохдоо ханзны зурлага нь бага мөртлөө гайхамшигтай утга санаа илэрхийлэхийг зорьжээ. Эцэст нь Цай Инвэнь буюу “Баатарлаг зохиол” гэх утгатай нэр өгсөн байна.

Тэрбээр Тайбэй хотын Жуншань охидын дунд сургуульд суралцжээ. Эцгийнхээ хүсэлтээр хуулийн чиглэлээр суралцсан нь ирээдүйд улсыг удирдахад тусалсан аж. Хакка угсаатай Цай чинээлэг ажил хэрэгч гэр бүлд өссөнөөр бага наснаасаа хүмүүжилтэй байхад суралцсан гэж ах, дүү нар нь хэлдэг байна. Цай бага насаа Тайванийн өмнөд хэсэгт орших далайн эрэгт өнгөрүүлжээ. Гэр бүл зохиогоогүй, Тайванийн анхны гэрлээгүй ерөнхийлөгч юм.

Боловсрол ирээдүйн түлхүүр

Цай бүсгүй Тайбэй дэх Тайванийн Үндэсний Их Сургуулийг хуулийн чиглэлээр 1978 онд төгсч, удалгүй Нью-Йоркийн Итака дахь Корнеллийн их сургууль, Лондоны эдийн засгийн сургуульд суралцаж, хууль зүйн чиглэлээр магистр 1980 онд, докторын зэрэг 1984 онд хамгаалжээ. Цай төгссөнийхөө дараа Тайваньд буцаж ирээд, 2000 он хүртэл Тайбэй хотын их, дээд сургуульд хуулийн багшаар ажилласан байна. Мөн Шударга худалдааны хороо, Зохиогчийн эрхийн комисст томилогдон ажиллаж байжээ.  Эх газрын харилцааны зөвлөл болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөхөөр ажиллаж, Хонгконг, Макаотай харилцах дүрмийн төсөл боловсруулах багийг ахалж байсан аж.

Улс төрийн карьерын эхлэл

Цай 1990-ээд оны эхээр Ерөнхийлөгчийн засаг захиргааны худалдааны бодлогын зөвлөхөөр томилогдсоноос хойш төрийн албанд татагдан оржээ. Тайванийг Дэлхийн худалдааны байгууллагад 2002 онд элсэх замыг зассан хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн нь тухайн үеийн томоохон амжилт юм. Ардчилсан дэвшилт намын /АДН/ 2002 онд Чен Шуй-биан Тайванийн ерөнхийлөгч болсны дараа Цай Эх газрын харилцааны зөвлөлийн даргаар томилогдсон. Тайвань, Хятадын харилцааг хариуцаж байсан тус байгууллага нь Ченийн засаглалын үед буюу 2000-2008 онд Хятадыг эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг сурталчилсан учраас ихээхэн бэрхшээлтэй тулгарч байжээ.

Цай 2004 онд  АДН-д элсч, Тайванийн үндэсний хууль тогтоох байгууллагын гишүүнээр сонгогдов. Тэрбээр 2006 оны эхээр Тайванийн Ерөнхий сайдын орлогчоор томилогдож байсан удаатай. Тухайн үед Цай 2007 оны тавдугаар сар хүртэл сайдын орлогчоор ажиллажээ. Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд 2008 онд АДН ялагдсаны дараа Цай намын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдов.  АДН ялагдсаны  дараа амжилттайгаар нэр төрөө дахин сэргээж, 2010 онд дахин намын ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Цай шинэ Тайбэй хотын даргад Үндсэрхэг намаас (Гоминдан буюу КМТ) нэр дэвшигч Эрик Чутай өрсөлдөж амжилт олоогүй бөгөөд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч Ма Инжүтэй өрсөлдөн ялагдсан. Эдгээр бэрхшээлийг үл харгалзан Цайг нэр хүндтэй, дахин сонгогдох боломжтой нэр дэвшигч гэж үздэг байв. КМТ давамгайлсан засгийн газар авлига, чадваргүй байдалд автсан тул Цайгийн нэр хүнд Магийн  хоёр дахь засаглалын үед л өсчээ.

Цай 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө АДН-ын даргаас огцорч байсан ч 2014 онд намын даргаар дахин сонгогдсон байна. Тус намаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшсэнээр ялалт байгуулжээ. Түүний сонгуулийн кампанит ажил МТХ-ны удирдлагын муу гүйцэтгэл, тус нам Хятадтай улам бүр найрсаг харилцаатай, Тайванийн эдийн засгийн үргэлжилсэн муу гүйцэтгэлд төвлөрч байсан аж.

Цай 2016 оны нэгдүгээр сарын 16-нд Чуг ялж, тавдугаар сарын 20-нд тангараг өргөжээ. Цай Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсноос гадна КМТ-ийн гишүүн бус ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хоёр дахь хүн болов. Нэмж дурдахад Тайванийн үндэстний цөөнхийн нэгэн буюу Хаккагаас уг албан тушаалд хүрсэн анхны хүн аж. Ялалтынхаа дараа Хятадад эх газартай найрсаг харилцаатай байх болно гэж зарласан  ч Тайванийн эрх чөлөөг хамгаалахаа мэдэгдсэн билээ.

Цай 2016 оны арванхоёрдугаар сард 1979 оноос хойш Тайванийн ерөнхийлөгчтэй хамтарсан анхны АНУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон. Гэвч хэдэн арван жил үргэлжилсэн дипломат протоколыг цуцалсан, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай түүнийг утсаар ярих үед Тайвань, Хятадын харилцааны нарийн тэнцвэр алдагдаж байв. Цай, Трамп хоёрын яриа Хятадын эгдүүцлийг хүргэв. Түүнчлэн Хятадаас АНУ-ын засгийн газарт гомдол мэдүүлсэн байдаг. Түүний дараа Трампын засаг захиргаа 2019 он гэхэд танк, пуужин, тийрэлтэт сөнөөгч онгоц зэрэг томоохон зэвсгийг Тайваньд худалдахаа амлажээ.

Тайванийн эдийн засаг Цайгийн удирдлага дор аажмаар өсч, 2019 онд бүс нутгийн өрсөлдөгч болох Өмнөд Солонгос, Хонгконгоос илүү өндөр өсөлтөд хүрэх хангалттай хүчтэй болсон. Гэсэн хэдий ч цалингийн өсөлт хамгийн бага байсан бөгөөд баялгийн тэгш бус байдал нэмэгдэв. Тайванийн эрчим хүч, тэтгэврийн бодлогод тохирохгүй шинэчлэлийг дэмжсэн Цай 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль ойртох үед нэр хүнд нь мэдэгдэхүйц буурчээ.

Түүний Тайванийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тууштай зүтгэж байгаа нь Тайванийн сонгогчдын дунд "чанга цуурайтаж" байсан ч Хонгконгод ардчиллын төлөөх олон тооны жагсагч Бээжингийн дарангуйлагч засаглал тогтоохыг эсэргүүцэн, хэдэн сарын турш бүтэлгүйтэж байгааг Цай ажиглаж байсан.

Цай 2020 оны нэгдүгээр сарын сонгуульд Хятадтай илүү их харилцаа холбоо тогтоохыг дэмжсэн KMT-ийн өрсөлдөгч Хан Куо Юйг ялснаар хоёр дахь удаагаа сонгогдов. Санал хураалтын дүн гарахад нийт саналын 57 орчим хувийг Цай, 39 орчим хувийг Хан, 4 хүрэхгүй хувийг Ард түмний нэгдүгээр намын жишиг тогтоогч Жэймс Сүн тус тус авчээ.

Эх сурвалж: WIKIPEDIA, BRITANNICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж