"Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.26-нд нийтлэгдсэн

АМАРТҮВШИН

"Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаагүй"

"Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаагүй"

"Хөгжлийн банк" чанаргүй зээлдэгчдийн улмаас дампуурлын эрмэгт ирээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Тиймээс уг асуудлаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Хөгжлийн банк дампуурлын эрмэгт ирчихлээ. Мэдээж Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд таниас уг асуудлыг асуух нь зөв байх? 

-Би 2019 оны 6 сараас 12 дугаар сар хүртэл, нийт 6 сарын хугацаанд ажилласан. Намайг анх ажил авахад л байсан муу зээлдэгчийн жагсаалт одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайн үед Засгийн газраас зээлийн чанарт анхаар, банкны засаглалыг сайжруулах, дүрэм журмыг шинэчлэх гол чиглэлүүдийг өгч байсан. Тиймээс би өөрийн ажилласан 6 сарын хугацаанд прокурор, хууль хяналтын байгууллагатай хамтарч, зээл төлөгдөхгүй байгаа асуудлыг төлүүлэх ажлыг эхлүүлж байсан. 2019 онд уг ажлыг эхлүүлээд явсан. Одоо 2022 он гарчихаж. Ерөөсөө үр дүн гараагүй байна.

-Хөгжлийн банкнаас муу зээлдэгч буюу чанаргүй 26 ААН нэрсийг зарласан. Үүний 3 нь таны үед олгогдсон гэх мэдээлэл байна? 

Би Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан 6 сарын хугацаандаа зээл олгоогүй.

Хөгжлийн банкнаас мэдээлсэн 26 ААН-ийн чанаргүй зээлийн 23 нь намайг захирлаар томилогдохоос өмнө олгогдсон, 3-нх нь хүсэлт ирчихсэн, судлагдаад явж байсан. Ингээд намайг ажлаа өгсний дараа зээл нь олгогдсон юм билээ. Тэр зээл нь одоо төлөгдөөгүй явж байна аа гэдэг нь тухайн ААН-үүдийн асуудал. Намайг холбоод харлуулж дайраад байдаг тэр компанийн зээл нь намайг ажлаа хүлээж авахаас өмнө хүсэлтээ өгөөд намайг ажлаа хүлээлгэж өгсөний дараа ологогдсон байдаг юм. Тэрийг мушгиж гуйвуулаад нэр холбож байгаа нь улс төрийн явуургүй арга л гэж хэлье даа.

-Ер нь зээл олгоход ямар шаардлага шалгуур байдаг юм бэ. Зээлийг ямар хүмүүс олгодог юм бол?

-Гүйцэтгэх захирал дангаараа ямар ч зээл шийдэх боломжгүй байдаг. ТУЗ, зээлийн хороод нь шийддэг. Намайг энэ зээлийн асуудалтай холбоод, сүүлдээ намайг өөрөө авсан мэтээр хүмүүс яриад байдаг. Би дахин хэлье. Нэг ч зээл олгоогүй.

Одоо Хөгжлийн банк үйл ажиллагаагаа асуудалгүй үргэжлүүлэхийн тулд дээрх чанаргүй зээл авсан бүр компаниудын зээлийг төлүүлэх хэрэгтэй. Тэгэж байж тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж