Хятадын “Real me” ухаалаг утасны зах зээлд хүч түрэн орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.27-нд нийтлэгдсэн

Хятадын “Real me” ухаалаг утасны зах зээлд хүч түрэн орж ирлээ

Хятадын “Real me” ухаалаг утасны зах зээлд хүч түрэн орж ирлээ

Хятадын ухаалаг утасны “Real me” брэнд ирэх сараас Европын өндөр зэрэглэлийн гар утасны зах зээлд орж ирэх нь. Тэд хамгийн үнэтэй гар утсаа нийлүүлснээр энэ жил дэлхийн хэмжээнд борлуулалтаа 50 хувиар өсгөхөөр төлөвлөжээ.

Шэньжэнд төвтэй уг компани “Huawei”-гийн зах зээлийн хувийг булаан авахаар зэхэж буй Хятадын хэд хэдэн гар утас үйлдвэрлэгчдийн нэг. АНУ хориг арга хэмжээгээ чангатгасантай холбоотойгоор гар утасны зах зээлийн хуучин тоглогчдод нийлүүлэлтийн сүлжээний саатал тулгарсан энэ цаг үед “Real me” хүч түрэн орж ирэх нь.

Тэд “GT 2 Pro” загварын утсаа хоёрдугаар сараас эхлэн Европын орнуудад 700-800 ам.доллараар борлуулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор Amazon дээр зарагдаж буй тэдний “GT Master Edition” загвар 395 ам.доллар бөгөөд “GT 2 Pro”-оос даруй хоёр дахин хямд үнэтэй. Харин “Apple”, “Samsung” зэрэг акулуудын гар утасны үнэтэй дүйх аж.

Европын ухаалаг утасны зах зээл 2021 оны эхний 11 сарын байдлаар 80.65 тэрбум ам.долларын ашиг олжээ. Эндээс өндөр зэрэглэлийн утсууд нь 55.56 тэрбумын ашиг авчирсан байна. Европт “Apple”-ийн “Iphone13” хамгийн өндөр борлуулалтай байсан бол араас нь “Samsung”, “Xiaomi”-ийн утсууд удаалжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж