Фото: ISRA.com
Амазонка мөрний сав нутгаас өмнө мэдэгдээгүй байсан сармагчны шинэ төрлийг илрүүлжээ. Эдгээр амьтад хоншоороо тойрсон улаан шаргал үстэй ба өнгө нь хүрэндүү. Өдгөө энэ амьтан мөхөлдөө тулаад байгаа гэнэ. Эрдэмтэд тэднийг судлаад тодорхой мэдээлэлтэй болж амжилгүй байхад тэд алга болно гэсэн түгшүүртэй байна.
Нас бие гүйцсэн муурын хэмжээтэй эдгээр амьтдын тухай яриа 30 жилийн өмнөөс тэднийг анх Эквадор, Перугийн хилийн ойролцоо харсан цагаас дуулдаж байсан юм. Гэвч бүс нутгийн тогтворгүй байдал тэдний амьдрах орчинд очих бололцоог өгөөгүй байна. Эдгээр амьтад бусад төрлийн бичнээс ялгаатай нь амьдралдаа хосыг үүсгэн амьдардаг ажээ.