Сэтгүүлчид УИХ гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлчид рүү чиглэсэн сүрдүүлэгтээ холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Сэтгүүлч У.Оргилмаа:
-Мэдээллийн "Зариг" сайт 2022 оны нэг сарын 24-нд Хөгжлийн банкны зээлдэгчдийн талаарх мэдээллийг дэлгэсэн. Уг мэдээллийг би байнгын уншигчийн хувиар харан сэтгэгдэл хэсэгт өөрийн мэдэж буй баримтыг бичиж үлдээсэн. Үүний дараагаар “Заригтай чинь ална. Заавал олж ална. Хорсож байна” гэх заналхийлсэн зурвасуудыг хүлээн авсан. Ийм ноцтой үг ашигласан нь дугаар хорооны иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүний хувьд байж боломгүй ёс суртахууны алдаа. Мөн дээрээс нь Эрүүгийн хуулийн 13.5.1-т зааснаар бусдад хүч хэрэглэхээр сүрдүүлсэн заалтаар эрүүгийн цагдаад өргөдөл гаргасан. Сайд асан Ё.Отгонбаяр өнөөдөр өглөө нь надаас зурвасаар уучлалт гуйсан ч энэ явдал нь ил гаргаж дуугарах шаардлагатай гэж үзэж, залуу сэтгүүлчдээ хамгаалах үүднээс хэвлэлийн хурал хийж байна. Мөн өнөөдөр ажиллаж байгаа болон цаашдын ажиллах сэтгүүлчдийн өмнөөс ёс зүйн хариуцлага тооцох шаардлагатай, одоо хашиж буй албан тушаалуудаас нь огцруулахыг хүсч байна.
Сэтгүүлч Н.Баасандамба:
-Би үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвхөн Н.Өнөрцэцэг, Ё.Отгонбаяр, У.Оргилмаа нарын хэрүүл гэж харахгүй байна Энэ асуудал, энэхүү үйлдлийг бид илүү өргөн утгаар харах ёстой. Сэтгүүлчийг айлгах, амь насанд нь халдана гэж заналхийлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарах гэсэн ноцтой үйлдэл гэж хувь сэтгүүлчийнхээ үүднээс үзэж байна. Сэтгүүлч хүн өдөр тутам ажлаа хийснийхээ төлөө, үнэн баримтыг ил болгосныхоо төлөө сүрдүүлэгт үргэлж өртдөг. Энэ болгоныг олон нийт төдийлөн мэддэггүй нь магадгүй сэтгүүлч бид энэ байдалтайгаа эвлэрсэнтэй холбоотой байх. Энэхүү хэрэг нь даамжирсаар хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарахыг хүсдэг бүлэг бүхий хүмүүст маш том орон зай гаргаж өгчээ. Тиймээс сэтгүүлчид бид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын тулд амь нэгтэй, дуу нэгтэй байх ёстой. Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчид биш олон нийт үзэгчдэд хамаатай ойлголт юм. Хэвлэлийн эрх чөлөө байж ардчилал амьд оршдог. Өнөөгийн цаг үед ардчилал улам бүр хэврэгшиж буйтай холбогдуулан бид хагас ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөгөө авч үлдэх ёстой. Тийм учраас хэвлэлийн эрх чөлөөний төлөө сэтгүүлчидтэйгээ нэгдэн хэвлэлийн бага хуралд оролцож байна.
"Eguur" мэдээллийн сайтын захирал Ж.Мядагбадам:
-Ё.Отгонбаярын жиргээг хүмүүс "Сүртэй юм бэ. Согтуудаа бичсэн байх. Сэтгүүлчид сүржигнэлээ" гэсэн хандлага гаргаж байна. Энэ удаа сэтгүүлч У.Оргилмаа заналхийлэлд өртлөө. Энэ нь байж болшгүй асуудал. Ийм төрлийн заналхийлэл нь ардчилсан үзэл бэхжээгүй улсад ихэвчлэн ажиглагддаг. Өнгөрсөн жил АНУ-ын нэгэн иргэн сэтгүүлч рүү заналхийлснээр торгуулийн ялаар шийтгүүлсэн. Тэгэхээр хуультай, ардчилсан, чөлөөт улсад амьдарч байж ийм зүйлийг энгийн байдаг л зүйл гэж битгий хараасай гэж би ирсэн. Өнгөрсөн удаад надад дарамт ирж байхад би энгийн байдлаар өнгөрүүлж байсан. Уучлалт гуйснаар зогсох асуудал биш энэ нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал.
М.Гэрэлмаа:
Холбоотой мэдээ